АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис Бүгд найрамдах намын нэр дэвшигч Доналд Трампыг хоёр хувийн саналаар тэргүүлж байгааг “Reuters/Ipsos” агентлагийн санал асуулга харуулжээ.
Өнгөрсөн долоо хоногт явуулсан санал асуулгаар АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден Трампаас хоёр хувиар бага санал авч байсан аж.
Пүрэв гарагт болсон Бүгд найрамдах намын Үндэсний их хурлаар Трамп нэр дэвших эрхээ албан ёсоор баталгаажуулж, ням гарагт Байден ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас нэрээ татаж, Харрисыг нэр дэвшүүлэхийг дэмжихээ мэдэгдсэний дараа даваа, мягмар гарагт дахин санал асуулга явуулсан нь ийм үр дүн үзүүлжээ.
Тодруулбал, Ардчилсан намаас нэр дэвшихээр кампанит ажлаа эхлүүлсэн Харрис үндэсний санал асуулгад 44%-ийн санал авсан бол Трамп 42%-ийн санал авсан байна.
Үндэсний хэмжээний санал асуулга нь нэр дэвшигчдийн дэмжлэг хэр байгааг илтгэх чухал хүчин зүйл боловч сонгуулийн үр дүнд онцгой нөлөөлдөг цөөн мужууд АНУ-ын Сонгуулийн коллежийн тэнцвэрийг алдагдуулж, эцэст нь Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг шийддэг.
Мөн санал асуулгыг Трампын сонгуулийн кампанит ажилтай зэрэг явуулсан нь түүний саналыг бууруулахад нөлөөлж, сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Харрисын талаарх мэдээлэл их цацагдаж байгаагийн улмаас түүний нэр хүнд түр зуур өссөн байх магадлалтай аж.
Санал асуулгад оролцогчдын 56 орчим хувь нь 59 настай Харрисыг “сэтгэцийн хувьд хурц, бэрхшээлийг даван туулах чадвартай” гэдэгтэй санал нийлж байсан бол 49 хувь нь 78 настай Трампын төлөө саналаа өгсөн байна.
Өмнөх санал асуулгаар оролцогчдын дөнгөж 22 хувь нь Байденыг ингэж үнэлж байжээ.
Мөн Ардчилсан намын сонгогчдын 80 орчим хувь нь Байденыг нааштай хүлээн авч байсан бол Харрисын хувьд энэ үзүүлэлт 91%-тай байна. Харин Ардчилсан намын сонгогчдын дөрөвний гурав нь нам болон сонгогчдыг Харрисын төлөө нэгдэж, дэмжих ёстой гэсэн байр суурьтай байсан бол дөрөвний нэг нь нэр дэвших эрхийн төлөө олон хүн өрсөлдөх ёстой үзэж байжээ.
Онлайнаар явуулсан санал асуулгад АНУ-ын хэмжээнд насанд хүрсэн 1,241 иргэн, түүний дотор 1,018 сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн иргэд хамрагдсан байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Доналд Трамп, #ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ, #Камала Харрис,