СПОРТ

Манай сурагчид Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс багийн төрлөөр мөнгө, хүрэл медаль хүртэв

Азийн шатрын холбооноос өнгөрсөн сарын 23-31-нд “Tornelo” цахим платформ дээр зохион байгуулсан Ази тивийн сургуулиудын аварга шалгаруулах онлайн тэмцээнд Азийн 24 улсын 890 тамирчин өрсөлдөж, дүнгээ гаргажээ. Тус тэмцээний ганцаарчилсан дүнгээр 17 настай хөвгүүдийн төрөлд Н.Батболд алт, 11 настай охидын төрөлд Г.Урангоо, 9 настай охидын төрөлд Э.Гэгээнээ нар хүрэл медаль хүртсэн байна.

Мөн есөн настай хөвгүүдийн багийн дүнгээр Д.Алтансоёмбо, Т.Түвшинтулга, Б.Батбаатар, Ц.Лхагвадорж нар мөнгөн медаль хүртсэн юм. Үүнээс гадна 7 настай охидын төрөлд М.Мишээл, Б.Мөнхжин, И.Цэлмүүн, М.Анандзаяа, 9 настай охидын төрөлд Э.Гэгээнээ, М.Цэлмэг, Б.Эгшиглэн, Н.Энхрийхэн, 11 настай охидын төрөлд Г.Урангоо, Э.Зол-Учрал, М.Мөнхгэрэл, М.Маргад нар багийн дүнгээр хүрэл медаль хүртлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet