Оросын нутаг дэвсгэрт оршуулгын газрыг өргөтгөхөд зарцуулсан зардал нь сүүлийн хоёр жилийн хугацаанд Украинд бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлэхээс өмнөх хоёр жилтэй харьцуулахад бараг гурав дахин нэмэгдсэн талаар The Moscow Times мэдээлэв.

Төрийн худалдан авалтын албан ёсны портал дээрх мэдээллээр 2023 онд Оросын бүс нутгууд оршуулгын газруудаа өргөтгөхөд 225 сая гаруй рубль буюу 2.5 сая доллар зарцуулсан байна.

Энэ нь 2022 онтой (1.3 сая доллар) харьцуулахад хоёр дахин, цар тахлын үед нас баралт дээд цэгт хүрэхээс өмнө буюу 2020 онтой (432,000 доллар) харьцуулахад бараг зургаа дахин их байна.

Харин 2024 оны эхний хагаст эрх баригчид аль хэдийн 1.5 сая орчим доллар зарцуулаад байгаа аж.

Цар тахлын өмнөх хоёр жил буюу 2018, 2019 онд Оросын бүс нутгууд оршуулгын газрыг өргөтгөхөд нийлээд 12.5 сая доллар зарцуулсан ч энэ хугацаанд Москвад оршуулгын газрыг шинэчлэх томоохон хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд шинэчлэлтэд зарцуулсан зардлыг хасвал бусад бүс нутгууд хоёр жилийн хугацаанд нийтдээ 1.4 сая долларыг оршуулгын газраа өргөжүүлэхэд зарцуулжээ.

Хэдийгээр оршуулгын зардал нэмэгдсэн ч албан ёсны статистик мэдээгээр Украины дайнд амиа алдагсдын тоо нэмэгдээгүй байна. Росстат улсын статистикийн агентлагийн мэдээлснээр нас барагсдын ​​тоо 2022 онд 22%, 2023 онд 7.6%-иар буурчээ.

Харин бие даасан мэдээллийн сайт Meduza холбооны бүртгэлд дүн шинжилгээ хийснээр дайнд 120,000 орчим хүн амиа алдсан байж магадгүй гэж тооцоолсон байна.

Цар тахлын эхний хоёр жилийн хугацаанд ковидтой холбоотой 680,000 гаруй хүн нас баралт бүртгэгдсэн гэж Оросын албан ёсны тоо баримт өгүүлдэг боловч Австри улсад төвтэй Олон улсын системийн шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд Орост тахлын бодит хохирол нэг саяын давсан гэж тооцоолж байжээ.

Гэхдээ тахлын үед оршуулгын газрыг өргөтгөхөд зарцуулсан зардал дайны хоёр жилийнхээс хоёр дахин бага  хэвээр байна.

Нас баралтын бусад шалтгаануудыг үл харгалзан Украины дайн бол сүүлийн хоёр жилийн хугацаанд оршуулгын газруудыг их хэмжээгээр тэлсэн гол шалтгаан гэж хүн ам зүйч Ян Брайд хэлэв. 

Оршуулгын газрыг өргөжүүлэхэд зарцуулсан зардлын хэмжээгээрээ Оросын эдийн засгийн чадавх өндөртэй бүс нутгуудын дунд Москвагийн дараа хоёрдугаарт ордог Ханты-Мансигийн автономит дүүрэг (262 сая гаруй рубль) оржээ. Гэсэн ч Росстатын мэдээллээр тус бүс нутагт нас баралт 2023 онд ​​ 4 орчим хувиар буурсан байна.

Оршуулгын газарт хамгийн бага мөнгө зарцуулсан мужуудын тоонд Липецк муж (170 мянган рубль), Бүгд Найрамдах Удмурт улс (273 мянган рубль), Забайкальскийн бүс нутаг (356 мянган рубль), Пермь муж (542 мянган рубль), Буриадын бүгд найрамдах улс (602 мянган рубль) зэрэг багтжээ. 

ГэхдээBBC Russian-ийн тооцоолсноор Буриад улс Украины дайны хохирлын тоогоор тэргүүлэгчдийн нэг юм.

Өргөтгөсөн оршуулгын газруудын зөвхөн гурав нь томоохон хотууд эсвэл бүс нутгийн нийслэлд (Москва, Санкт-Петербург, Мурманск) байна.

Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Украины дайн, #оршуулгын газар,