Америкчууд 2024 оны арваннэгдүгээр сарын 5-нд улсынхаа дараагийн ерөнхийлөгчийг сонгоно. Цагаан ордны зууван танхимд суух хүн АНУ-ын гадаад, дотоод бодлогод ихээхэн нөлөө үзүүлдэг учраас сонгуулийн үр дүн зөвхөн америкчууд төдийгүй дэлхий дахинд өрнөж буй чухал асуудлуудын хувь заяаг шийдэх юм.

Өнөөдөр АНУ-ын улс төрийн тогтолцоонд ердөө хоёр нам ноёрхож байгаа тул орчин үед сонгогдсон ерөнхийлөгч бүр энэ хоёр намын аль нэгэнд харьяалагддаг.

Ардчилсан нам бол баруун төвийн буюу либерал үзэл баримтлалтай бөгөөд мөрийн хөтөлбөр нь иргэний эрхийг хамгаалах, нийгмийн хамгааллыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх арга хэмжээнүүдээр тодорхойлогддог.

Бүгд найрамдах нам бол консерватив үзэлтэй нам бөгөөд татварыг бууруулахыг, засгийн газрын бүтцийг багасгахыг, галт зэвсэг эзэмших эрхийг дэмждэг ч цагаачлал, үр хөндөлтийг чангатгахыг шаарддаг.

Сонгуульд хэн нэр дэвшиж байгаа вэ?

2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил Бүгд найрамдах намын ес, Ардчилсан намын дөрөв, бие даагч хоёр нэр дэвшигч гээд нийт 15 нэр дэвшигчтэйгээр эхэлсэн ч ихэнх нь өрсөлдөөнөөс хасагдсан.

Хоёр гол нам нэр дэвшигчээ муж улсын анхан шатны сонгууль эсвэл намын гишүүдийн санал хураалтаар тодруулж, намын их хурлаар нэр дэвшигчдээ албан ёсоор баталгаажуулдаг байна.

Ардчилсан намын Үндэсний их хурал Иллинойс мужийн Чикаго хотод наймдугаар сарын 19-22-ны хооронд болно. Тус намаас одоогийн Ерөнхийлөгч Жо Байден сонгуульд өрсөлдөх төлөвтэй байгаа ч сүүлийн үед түүнийг нэрээ татахыг шаардах намынх нь гишүүдийн тоо нэмэгдсээр байна.

Бүгд найрамдах намын Үндэсний их хурал Висконсин мужийн Милуоки хотод долдугаар сарын 15-18-нд болсон бөгөөд АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп тус намаас сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшигчийн эрхээ өнөөдөр авлаа.

Ерөнхийлөгч асан Жон Кеннедигийн ач хүү Роберт Кеннеди Жр зэрэг бие даан нэр дэвшигчид ерөнхийлөгчийн сонгуульд мөн өрсөлдөж байна.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч кампанит ажил эхлэхэд дэд ерөнхийлөгчөөр ажиллах хүнээ зарласан байдаг.

Трамп Дэд ерөнхийлөгчөөр Охайо мужийн сенатор Ж.Д.Вэнсийг сонгосон. Вэнс нь нэгэн цагт Трампыг хатуу шүүмжилдэг байсан ч хожим нь түүний үзэл бодол, сонгуулийн булхайтай холбоотой мэдэгдлийг нь хүлээн зөвшөөрсөн юм.

Ардчилсан нам нэр дэвшигчээ албан ёсоор баталгаажуулаагүй байгаа ч Байден дахин Камала Харрисыг дэд ерөнхийлөгчөөр сонгох төлөвтэй байна.

Тиймээс америкчууд сонгуулийн өдөр ерөнхийлөгчөөс гадна дэд ерөнхийлөгчөө сонгоно гэсэн үг юм.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль хэрхэн явагддаг вэ?

АНУ-д сонгуулийн үр дүн нь Электорал коллеж”-с хамаардгаараа онцлог. Муж улс бүр хүн амынхаа тооноос хамаарч харилцан адилгүй тооны төлөөлөгчтэй байна. Эдгээр төлөөлөгчид сонгогчдын олонхын саналыг буюу мужийн саналыг үндэсний санал хураалтад төлөөлөх үүрэгтэй. АНУ нийт 538 төлөөлөгчтэй ба сонгуульд 270 ба түүнээс дээш санал авсан нэр дэвшигч ялагч болно.

Энэ нь хамгийн олон сонгогчийн санал авсан нэр дэвшигч ялна гэсэн үг биш юм. Тиймээс намууд ялалт авчрах магадлалтай гол хэдэн мужуудад анхаарлаа хандуулдаг.

Сонгуулийн үр дүн хэзээ гарах вэ?

Ихэвчлэн сонгуулийн шөнө ялагчийг зарладаг ч 2020 онд санал тоолоход хэдэн хоног зарцуулсан.

Ерөнхийлөгч солигдсон тохиолдолд сонгуулийн дараах үеийг шилжилтийн үе гэж нэрлэдэг. Шинэ засаг захиргаа, тэр дундаа засгийн газар бүрэлдэж, бодлогоо боловсруулж, тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд бэлтгэдэг байна.

Шилжилтийн үе нь ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоор дуусдаг. Энэ нь ихэвчлэн нэгдүгээр сарын 20-нд Вашингтонд болдог бөгөөд шинэ ерөнхийлөгч бүрэн эрхээ албан ёсоор эхлүүлнэ.

Эх сурвалж: BBC, NY Times

#АНУ, #ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ, #сонгуулийн тогтолцоо, #Електорал коллеж,