Оюутнууд болон цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн үргэлжилсээр байгаа тул Бангладеш даяар аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.
Нийслэл Дака хотод интернэт, утасны үйлчилгээ тасарсан байна.
Пүрэв гарагийн орой хэдэн мянган жагсагч төрийн мэдлийн “BTV” телевиз рүү дайрч, тавилга эд зүйлсийг эвдэж, цонх, гэрлүүдийг хагалж, зарим хэсгийг нь галдан шатаажээ. Тус телевиз өргөн нэвтрүүлгийн үйлчилгээгээ зогсоосон бөгөөд ихэнх ажилчид нь ажлын байраа орхин зугтсан байна.
Гэсэн ч “BTV” албан ёсны фэйсбүүк хуудсаараа барилга дотор олон хүн түгжигдсэнийг анхааруулаад, галын албанаас тусламж хүсжээ.
Лхагва гарагийн орой Ерөнхий сайд Шейх Хасина уг телевизээр мэдэгдэл хийж, эсэргүүцлийн жагсаал олон өдөр үргэлжилж, 19 хүн амь үрэгдэж, олон зуун хүн шархадсаны дараа тайван байхыг уриалж байв.
Оюутнууд 1971 оны тусгаар тогтнолын дайнд оролцсон ахмад дайчдын төрөл төрөгсдөд төрийн нийт албан тушаалын 30 хүртэлх хувийг хуваарилдаг тогтолцоог өөрчлөхийг шаардаж байгаа юм.
Тэд уг тогтолцоог ялгаварлан гадуурхалт гэж үзэж, оронд нь мерит зарчим баримтлахыг уриалж байгаа.
Эрх баригчид эсэргүүцлийн жагсаалыг намжаахын тулд пүрэв гарагт тус улсын ихэнх хэсэгт гар утасны интернэтийг хаасан. Гэвч энэ нь өнөөг хүртэл хамгийн олон хүн амиа алдсан өдөр болжээ. “AFP” агентлагийн эмнэлгүүдээс иш татан мэдээлснээр жагсаалын үеэр нийт 32 хүн амиа алдсан байна.
Гэвч “BBC”-ийн Бенгал хэл дээрх алба өнөөг хүртэл 19 хүн нас барсны 13 нь пүрэв гарагт бүртгэгдсэн гэж тооцоолжээ. Амиа алдсан хүмүүсийн дунд “Dhaka Times” сонины нэг сэтгүүлч байгаа аж.
Шейх Хасина лхагва гарагт телевизээр эмх замбараагүй байдлыг буруушаасан ч жагсаал зохион байгуулагчид түүний үгийг няцаагаад, засгийн газрын яриа хэлэлцээр хийх саналаас татгалзсаар байна.
Квотын эсрэг жагсаалын удирдагч Нахид Икбал “Засгийн газар нэг өдрийн дотор маш олон хүний аминд хүрсэн тул өнөөгийн нөхцөлд бид ямар ч хэлэлцүүлэгт оролцох боломжгүй” гэж хэлэв.
Өөр нэг оюутан “Ерөнхий сайд нэг гараараа хүчирхийллийг зогсоохыг шаардаж байгаа бол нөгөө гараараа эрх баригч намын бүлгүүд болон цагдаа нарыг ашиглан оюутнууд руу дайрч байна.”
Пүрэв гарагт оюутнууд гудамжинд бүслэлт үүсгэж байх үед цагдаа нар тэдний эсрэг нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласан байна.
Эх сурвалж: BBC

#Бангладеш, #оюутны эсэргүүцлийн хөдөлгөөн, #квотын систем,