Бангладеш улсад төрийн байгууллагуудын нийт ажлын байрны 30 хүртэлх хувийг 1971 оны тусгаар тогтнолын дайнд оролцсон ахмад дайчдын гэр бүлийн гишүүдэд зориулж хадгалдаг квотын системийг эсэргүүцсэн оюутнуудын жагсаал үргэлжилж байна.
Энэ долоо хоногт зургаан хүн амиа алдаж, олон зуун хүн шархадсан ширүүн мөргөлдөөн удаашрах шинжгүй байна.
Пүрэв гарагт жагсагчид Читтагонг хотын томоохон хурдны замыг хааж, чулуу шидэж байсан тул цагдаа нар тэднийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ. Мөн эрх баригчид тус улсын ихэнх хэсэгт гар утасны интернэтийн үйлчилгээг хаасан байна.
Мэдээллийн технологийн дэд сайд Зунайд Ахмед Палак “Олон нийтийн сүлжээгээр янз бүрийн цуурхал тарааж, тогтворгүй нөхцөл байдал үүсгэж байгаа тул гар утасны интернэтийг түр хаасан” хэмээн тайлбарлажээ. Нөхцөл байдал хэвийн болмогц үйлчилгээг сэргээх гэнэ.
Уг эсэргүүцлийн жагсаал нь өнгөрсөн нэгдүгээр сард дөрөв дэх удаагаа сонгогдсон Ерөнхий сайд Шейх Хасинагийн засгийн газарт тулгарч буй анхны томоохон сорилт болж байна.
Жагсагчид томоохон хурдны замуудыг хааж, цагдаа нар жагсагчидтай мөргөлдсөн тохиолдлууд хэд хэдэн удаа гарчээ.
Эрх баригчид лхагва гарагаас эхлэн төрийн болон хувийн бүх их, дээд сургуулийг тодорхойгүй хугацаагаар хааснаас гадна эмх журам сахиулах зорилгоор их сургуулийн хотхонууд руу цагдаа, хилийн цэргүүдийг илгээсэн байна.
Тус улсын шүүх 1971 оны Пакистанаас тусгаар тогтнох дайнд оролцсон эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн ар гэрийнхэнд зориулж ажлын байрны 30 хувийг хадгалах системийг сэргээх шийдвэр гаргасан нь эсэргүүцлийн шалтгаан болсон юм.
Өмнөд Азийн тус улс нь 170 сая хүн амтай ч 32 сая орчим нь ажилгүй, боловсролгүй бөгөөд залуучуудын дунд ажилгүйдэл өндөр байдаг.
Засгийн газар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж гомдол гаргасан ба Дээд шүүх наймдугаар сарын 7-нд уг гомдлыг хэлэлцэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters

#Бангладеш, #оюутны эсэргүүцэл,