Саяхныг хүртэл эрдэмтдийн дэлхийтэй мөргөлдөж магадгүй гэж эмээж байсан Эйфелийн цамхгаас том хэмжээтэй астероид 2029 оны дөрөвдүгээр сарын 13-ны баасан гарагт дэлхийтэй маш ойрхон зөрөх нь тодорхой болсон.

Одоо судлаачид сансрын бусад чулуулгаас дэлхийг хамгаалах аргыг сайжруулахын тулд “99942 Апофис”-ыг судлахаар бэлтгэж байна.

Европын сансрын агентлаг (ЕСА) астероид руу сансрын хөлөг илгээж, түүний хэмжээ, хэлбэр, масс болон эргэлтийн талаарх мэдээллийг цуглуулах зорилготой Рамсесхөтөлбөрийн бэлтгэл ажилд зориулж санхүүжилт олгохоо энэ долоо хоногт мэдэгджээ.

Уг даалгаврын хүрээнд Апофисын бүтэц, тогтоц, түүний тойрог зам болон дэлхийгээс 32,000 км (сар хүртэлх зайны аравны нэг орчим) зайд өнгөрөхөд түүнд ямар өөрчлөлт гарахыг мөн судлах гэнэ.

“ЕСА”-ийн сансрын аюулгүй байдлын хөтөлбөрийн албаны дарга доктор Холгер Крагийн хэлснээр хэдэн мянган жилийн хугацаанд дахин ямар ч астероид дэлхийтэй ийм ойрхон зөрөхгүй бөгөөд тэнгэр цэлмэг үед Апофисыг нүдээр харах боломжтой.

Апофис нь телевизийн өргөн нэвтрүүлэг, навигаци, цаг агаарын урьдчилсан мэдээнд ашигладаг геостационар хиймэл дагуулаас илүү ойрхон зайд дэлхийтэй зөрөх тул дэлхийтэй харилцан үйлчлэх аж.

Крагийн хэлснээр дэлхийн таталцлын талбай нь астероидын хэлбэрийг бага зэрэг өөрчлөхөөс гадна татах хүчний нөлөөгөөр астероидын гадаргуу дээр хөрсний гулгалт үүсэж болзошгүй.

2004 онд Апофисыг илрүүлсний дараа эрдэмтэд дэлхийтэй мөргөлдөх вий гэж болгоомжилж байсан ч хожим 2021 онд ойрын 100 жилийн хугацаанд дэлхий сүйрэлд хүргэх том астероидтой мөргөлдөхгүй болохыг мэргэжилтнүүд мэдэгдэж байв.

Гэсэн хэдий ч сансрын агентлагууд гарагийн аюулгүй байдлыг орхигдуулаагүй бөгөөд дэлхийг астероидын сүйрлээс хамгаалах арга замыг судалсаар байгаа юм.

Тухайлбал, НАСАДарттөслийнхөө хүрээнд Диморфос астероидыг сансрын хөлгөөр мөргөж сансрын чулуулгийг хазайлгах боломжтой эсэхийг шалгасан. Энэ онд “ЕСАмөн адил зорилгоор даалгавраа эхлүүлэхээр хүлээж байна.

Крагын хэлснээр астероидыг мөргөх даалгавар амжилттай болохын тулд түүний бүтэц, эргэлтийн хурд, массыг мэдсэн байх ёстой, тиймээс өмнө нь маш хурдан судалгаа хийх чадвартай байх хэрэгтэй

ЕСА”-ийн санхүүжилтээр эхний ээлжинд хөтөлбөрт шаардлагатай техник хэрэгслийг худалдан авах боловч хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэх эцсийн шийдвэрийг ирэх оны эцэст гаргах гэнэ. Хэрэв батлагдвал 2028 оны эхээр сансрын хөлгийг хөөргөх аж.

Рамсес бол Апофисыг судлахаар бэлтгэж буй цорын ганц даалгавар биш. НАСА өнгөрсөн жил Бенну астероидоос 4,6 тэрбум жилийн настай сансрын чулуулаг авчирсан сансрын хөлгөө 2029 онд Апофис руу илгээхээр төлөвлөж байгаа.

Рамсес дэлхийтэй ойртохоос өмнө Апофист хүрэх бол НАСА-ийн Осирис-Апекс дараа нь хүрэх төлөвтэй байна.

Эх сурвалж: The Guardian

#Европын сансрын агентлаг, #Апофис астероид, #Рамсес хөтөлбөр,