Хятад, Оросын хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилалт Өмнөд Хятадын тэнгист эхэлсэн тухай Орос, Хятадын төрийн хэвлэлүүд мэдээлжээ.
Оросын Батлан хамгаалах яам “Telegram”-аар тэнгисийн цэргийн “Далайн хамтын ажиллагаа-2024” сургуулилалтын нээлт Хятадын Жаньжян боомтод болсон болохыг мэдэгдэв.
Яамны мэдэгдэлд дурдсанаар Оросын Номхон далайн флот болон ХАЧА (Хятадын Ардын чөлөөлөх арми)-ийн Тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоцны баг агаарын довтолгооноос хамгаалах болон шумбагч онгоцны эсрэг бэлтгэл сургуулилалт явуулах гэнэ.
Хятадын төрийн хяналтад байдаг “Global Times” сонины албаны хүнээс иш татан гурван өдрийн сургуулилалтад хоёр улсын тус бүр гурван хөлөг онгоц оролцож байгаа талаар мэдээлжээ.
Мягмар гарагт Оросын Тэнгисийн болон Хятадын Тэнгисийн цэргийн хүчин хамтарсан сургуулилалтын хүрээнд их буугаар буудах бэлтгэл хийсэн болохыг Оросын “РИА” агентлаг Оросын Номхон далайн флотоос иш татан мэдээлсэн байна.
Сургуулилалтад оролцож буй хөлөг онгоцнууд даваа гарагт Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужийн Жаньжян дахь тэнгисийн цэргийн боомтоос хөдөлсөн гэж ХАЧА-ийн Тэнгисийн цэргийн хүчин мэдэгдсэн ч сургуулилалт хаана явагдаж байгааг тодорхойлоогүй байна.
Хоёр улс саяхан Номхон далайн хойд хэсэгт тэнгисийн цэргийн хамтарсан эргүүл хийсэн бөгөөд үүнд Оросын Номхон далайн флотын “Резкий”, “Громкий” хэмээх хоёр корвет оролцсон.
ХАЧА-ын Тэнгисийн цэргийн Өмнөд бүсийн Ван Гуанжэн Хятадын төрийн “CCTV” телевизэд “Хятад Оросын хамтарсан эргүүл нь хоёр орны олон чиглэл, салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, ажил хэрэг болгоход түлхэц өгсөн. Мөн далайн аюулгүй байдлын заналхийллийн эсрэг хамтран хариу арга хэмжээ авах хоёр талын чадвар үр дүнтэйгээр нэмэгдсэн” гэж ярьсан байна.
Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийг бараг бүхэлд нь өөрийн газар нутаг гэж маргадаг. Олон улсын арбитрын шүүх 2016 онд тэнгисийн энэ маргааныг Филиппиний талд шийдвэрлэсэн ч Бээжин уг шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй хэмээн үл тоомсорлосоор байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #ХЯтад, #Өмнөд Хятадын тэнгис, #хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилалт,