“Айчи–Нагояа 2026” Азийн наадамд Монгол Улсын баг тамирчид спортын 31 төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна.
Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ) тус наадамд оролцох тамирчдад тэмцээний өмнөх бэлтгэл, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд “Айчи–Нагояа 2026” Азийн наадамд оролцох баг тамирчдад нэгдсэн хувцас хэрэглэл, санхүүгийн дэмжлэгийг өчигдөр МҮОХ-ны Олимпик хауст гардууллаа.
Тодруулбал, байт харваа, софт теннис, брейкинг, и-спорт, гольф, сагсан бөмбөгийн 5х5 болон 3х3 төрөлд оролцох баг тамирчдыг хүлээн авч, тэмцээн уралдаанд өмсөх 361° брэндийн спортын нэгдсэн хувцас хэрэглэл гардуулжээ.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Азийн наадам нь тивийн хэмжээний хамгийн том спортын наадам болохыг онцлоод, тамирчдыг бэлтгэл сургуулилалтынхаа үр дүнг бүрэн дайчилж, эх орныхоо нэрийг өндөрт өргөхийг хүслээ. Мөн багийн эв нэгдэл, спортын ёс зүй, хариуцлагыг эрхэмлэн өрсөлдөхийг уриалав.
МҮОХ-ны удирдлагууд тамирчдад хандан Азийн наадам нь зөвхөн спортын өрсөлдөөн төдийгүй улс орноо төлөөлөн оролцож буй нэр хүндтэй үүрэг болохыг онцолж, Монгол Улсын төрийн далбааг өндөрт өргөж, ард түмнийхээ итгэлийг амжилтаар хариулахыг хүслээ.
“Айчи–Нагояа 2026” Азийн наадам Японы Айчи муж болон Нагояа хотод есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд болно.
Эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо

#“Айчи–Нагояа 2026” Азийн наадам,

Эрдэнэт-Овоо:
USD | 3586