Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Instagram-ийн тэргүүн Адам Моссери хүүхдийн цахим орчны хэрэглээтэй холбоотой шүүхийн явцад өсвөр насныхны Instagram ашиглалтыг хязгаарлах зориулалттай “Take a Break” хэрэгслийг анх нэвтрүүлэхэд цөөн тооны өсвөр насныхан ашиглаж байсныг мэдүүлжээ. Тус хэрэгсэл нь тодорхой хугацаанд Instagram ашигласны дараа хэрэглэгчийг завсарлага авахыг сануулдаг байна.
Моссеригийн мэдүүлснээр, 2024 оны есдүгээр сард өсвөр насныхны бүртгэлд уг тохиргоог автоматаар идэвхжүүлэхээс өмнө ашиглалт нь нэг оронтой хувийн түвшинд байсан байна. Тэрбээр уг хэрэгслийг анх 2021 онд нэвтрүүлсэн ч Instagram түүнийг өсвөр насныханд заавал идэвхтэй байдлаар санал болгох хүртэл бараг гурван жил өнгөрснийг үгүйсгээгүй аж.
Энэ нь Meta хүүхэд, өсвөр үеийнхнийг платформдоо удаан байлгах зорилгоор донтуулдаг шинжтэй бүтээгдэхүүн зохион бүтээсэн эсэхийг хэлэлцэж буй шүүхийн маргааны нэг хэсэг юм. АНУ-ын 29 муж Meta-г хүүхдийн мэдээллийг хууль бусаар ашигласан, платформын эрсдэлийн талаар олон нийтэд буруу мэдээлсэн гэж буруутгаж байгаа бол Meta эдгээр хэргийг няцааж байна.
Шүүхийн ажиллагаанд мөн Instagram-ийн дотоод судалгаанд өсвөр насныхан насанд хүрэгчдээс илүү ихээр дарамт, амиа хорлохтой холбоотой мэдээлэл, үзэн ядалт, нүцгэн байдал болон хүчирхийллийн контенттой тулгардаг талаарх мэдээлэл хэрхэн танилцуулсантай холбоотой асуудлыг хөнджээ.
Тус шүүх хурал 2026 оны наймдугаар сарын 18-нд АНУ-ын Калифорни мужийн Оакланд хот дахь холбооны шүүхэд эхэлсэн.
Хэргийг Калифорни, Колорадо, Кентакки, Нью-Жерси тэргүүтэй 29 муж хамтран гаргасан бөгөөд Meta-г Facebook, Instagram-аа хүүхэд, өсвөр үеийнхнийг татах буюу донтуулдаг байдлаар зохион бүтээсэн, хүүхдийн хувийн мэдээллийг зохих ёсоор хамгаалаагүй гэж буруутгаж байгаа юм.
Шүүх хурал ойролцоогоор зургаан долоо хоног үргэлжлэхээр төлөвлөгдсөн бөгөөд Instagram-ийн тэргүүн Адам Моссери наймдугаар сарын 25-нд мэдүүлэг өгчээ.
Эх сурвалж: Reuters

#Meta,