Украины түрэмгийлэл эхэлсний дараа хаагдсан Кремлийг дэмжигч 200 гаруй “YouTube” сувгийг сэргээх шаардлагыг Оросын эрх баригчид “Google”-д тавьсан болохыг төрийн мэдлийн “Тасс” агентлаг өнөөдөр мэдээлжээ.
Оросын төрийн хэвлэл мэдээллийн зохицуулагч “Роскомнадзор” нь “Google”-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичайд “Оросын хэвлэл мэдээлэл, холбооны эрх баригчид, компаниуд, спортын клубүүд, түүнчлэн Оросын эрх баригчдын үйл ажиллагааг дэмждэг нийгмийн, улс төрийн, хөгжмийн салбарынхны сувгийг нээх хүсэлтийг илгээсэн” аж.
Кремлиэс санхүүжүүлдэг “RT” телевиз болон “RBC” мэдээллийн сайтын “YouTube” суваг сэргээхийг хүссэн сувгуудын тоонд багтжээ.
Оросын төрийн өмчит харилцаа холбооны оператор “Ростелеком” “Google”-ийн тоног төхөөрөмжтэй холбоотой “техникийн асуудлаас” болж “YouTube”-ийн дамжуулалтын хурд багасна гэж анхааруулснаас хойш долоо хоног хүрэхгүй хугацааны дараа “Роскомнадзор” ийм шаардлага тавьсан байна.
Кремлийг дэмжигч болон бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Оросын засгийн газар “YouTube”-ийг зориудаар удаашруулж байгаа бөгөөд энэ оны сүүлээр бүхэлд нь хаахаар төлөвлөж байгаа гэж мэдээлж байгаа аж. Харин Кремль энэ мэдээллийг үгүйсгээд, “Google”-ийг Оросоос тоног төхөөрөмжөө татсан явдалд буруутгасан байна.
Москва өнөөг хүртэл “Facebook”, “Instagram”, “X” болон олон тооны бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хаагаад байгаа.
2022 онд Украин руу түрэмгийлэхээсээ өмнө Орос улс “Google” болон бусад барууны технологийн компаниудыг сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг дэмжсэн гэх зэрэг хориотой контентуудыг устгах Кремлийн шаардлагыг биелүүлэхгүй бол арга хэмжээ авна хэмээн сүрдүүлдэг байв.
Эх сурвалж: The Moscow Times