Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский арваннэгдүгээр сард хоёр дахь удаагаа энх тайвны асуудлаарх олон улсын дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд, Оросын төлөөлөгчдийг оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Өнгөрсөн сард Швейцарт болсон дээд хэмжээний уулзалтад дэлхийн 92 орны төлөөлөгчид оролцсон ч Орос улс уг арга хэмжээнд уригдаагүй юм.

Тэгвэл Зеленьский Киевт болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Би арваннэгдүгээр сард төлөвлөгөөг бүрэн бэлэн болгоно гэсэн зорилт тавьсан. Хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад Оросын төлөөлөгчид оролцох ёстой гэж би бодож байна” гэж хэлсэн байна.

Гэсэн ч дараагийн дээд хэмжээний уулзалтад Оросоос төлөөлөгчид оролцохгүй болохыг өнгөрсөн долоо хоногт Оросын Гадаад хэргийн дэд сайд мэдэгдсэн байна. Харин Кремль энэ талаар “ямар ч тодорхой шийд гараагүй” гэж сэтгүүлчийн асуултад хариулжээ.

Эхний дээд хэмжээний уулзалтаар Зеленьскийн дэвшүүлсэн 10 зүйл бүхий энх тайвны “томьёо”-ноос хүнсний аюулгүй байдал, цөмийн аюулгүй байдал, дайнд олзлогдсон хүмүүс болон хүүхдүүдийг суллах зэрэг гурван асуудлыг хэлэлцсэн байна.

Украины албаны хүмүүсийн хэлснээр арваннэгдүгээр сард дээрх гурван асуудлаарх олон арван улсын ажлын хэсгийн урьдчилан боловсруулсан төлөвлөгөөг хэлэлцэх гэнэ.

Албаны хүмүүс долдугаар сарын сүүл эсвэл наймдугаар сарын эхээр Катарт уулзаж, эрчим хүчний аюулгүй байдлын талаар байр суурийг тодорхойлох төлөвтэй байгаа бол хүнсний аюулгүй байдлын асуудлаарх уулзалт наймдугаар сард Туркт, олзлогдсон хоригдлууд болон хүүхдүүдийн асуудлаарх уулзалт есдүгээр сард Канадад болох аж.

Эх сурвалж: Reuters

#Володимир Зеленьский, #УКраин, #энх тайвны дээд хэмжээний уулзалт,