Мягмар гарагт Москвагийн шүүх Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн бэлэвсэн эхнэрийг баривчлах шийдвэр гаргасан болохыг тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Шүүх Юлия Навальнаяг “хэт даврагч” бүлэглэлтэй холбоотой гэх үндэслэлээр буруутгасан байна.

Навальный сүүлийн арван жил Оросын сөрөг хүчний хамгийн нөлөө бүхий удирдагч байсан ч хоёрдугаар сард Хойд туйлын шоронд нас барсан юм. Оросын эрх баригчид түүнийг жам ёсоор нас барсан гэж мэдэгдсэн ч түүний бэлэвсэн эхнэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг Навальныйд “эрүү шүүлт тулгаж, өлсгөж, тасалж, хөнөөсөн” гэж буруутгаж байгаа.

Навальный шоронд нас барах үедээ экстремизмийн хэргээр 19 жилийн хорих ял эдэлж байсан ба түүнд тулгасан хэргийг улс төрийн зорилготой гэж үздэг.

Юлия Навальная баривчлах тушаалын хариуд “X” дээр “Владимир Путин бол алуурчин, дайны гэмт хэрэгтэн гэсэн гол зүйлийг бүү орхигдуулаарай. Түүний байх газар бол шорон, Гаагын хаа нэгтээ, зурагттай тохилог өрөө биш, харин Орост Алексейг хөнөөсөн колони, хоёроос гурван метрийн хэмжээтэй өрөө байх болно гэж бичжээ.

Москвагийн шүүх нөхрийнхөө ажлыг үргэлжлүүлнэ гэж тангарагласан Навальнаяг цагдан хорих шийдвэр гаргаж, түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Энэ нь Навальная Орост хөл тавьсан тохиолдолд баривчлагдана гэсэн үг юм.

2021 оны зургадугаар сард Москвагийн шүүх Навальныйтай холбоотой гурван байгууллагыг “хэт даврагч” хэмээн цоллож байв.

Навальная гуравдугаар сард нөхрийнхөө оршуулах ёслолд оролцож чадаагүй бөгөөд дараа нь тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден зэрэг барууны хэд хэдэн удирдагчтай уулзсан.

Энэ сард тэрээр АНУ-д төвтэй Хүний эрхийн сан буюу дэлхий даяар хүний ​​эрхийг сурталчлах, хамгаалах чиглэлээр ажилладаг ашгийн бус байгууллагын даргаар сонгогдсон байна.

Эх сурвалж: BBC

#ОРос, #Юлия Навальная,