Европын Холбоо Гүржийн армид үзүүлэхээр төлөвлөж байсан 30 сая евро буюу 32 сая ам.долларын тусламжаа царцаасан болохыг тус холбооноос Гүрж улсад суугаа элчин сайд мягмар гарагт мэдэгдсэн байна.

Гүржийн парламент өнгөрсөн зургадугаар сард гадаадаас санхүүжилт авдаг байгууллагуудыг гадаадын агентаар бүртгэх тухай хуулийн төслийг баталсан бөгөөд дотоодын сөрөг хүчин болон барууныхан үүнийг эсэргүүцэгчдийг дарах зорилготой Оросын хуулиас санаачилсан гэж шүүмжилж байгаа.

“Одоогоор Гүржийн Батлан ​​хамгаалах яаманд өгөхөөр төлөвлөж байсан 30 сая еврогийн санхүүжилтийг царцаасан. Энэ бол зөвхөн эхний алхам юм. Цаашид өөр арга хэмжээ авах болно” гэж элчин сайд Павел Херчински Тбилисид болсон арга хэмжээний үеэр мэдэгджээ.

Херчинскийн хэлснээр тус блок Гүржийн засгийн газарт үзүүлэх тусламжаа аажмаар бууруулж, оронд нь тус улсын иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжихэд анхаарна гэв.

Энэхүү алхам нь Гүрж болон ЕХ хоорондын уламжлалт найрсаг харилцаа гадаад агентын тухай хуулийн улмаас муудсаныг илтгэх анхны шууд үр дагавар юм. Өнгөрсөн долоо хоногт АНУ мөн Гүржийн армитай хийх цэргийн сургуулилалтаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.

Уг шинэ хуулийн дагуу санхүүжилтийнхээ 20 гаруй хувийг гадаадаас авдаг бүх байгууллага гадаадын агентаар бүртгүүлэх, эс бөгөөс өндөр торгуульд унах эсвэл үйл ажиллагаагаа ил тод болгох шаардлагатай тулгарах юм.

Уг хуулийн төслийг баталснаар хуучин ЗХУ-ын орнуудаас барууны үзлийг хамгийн ихээр дэмжиж ирсэн Гүрж болон барууны орнуудын хоорондын харилцаанд томоохон хагарал үүссэн.

Сүүлийн үед барууны орнууд Гүржийн засгийн газрын авторитар хандлагыг буруушааж, Орос, Хятадтай харилцаагаа гүнзгийрүүлж байгааг ихээр шүүмжилж байгаа.

Гүрж арванхоёрдугаар сард ЕХ-нд нэр дэвшигчийн статусаа авсан боловч Тбилисийн одоогийн бодлогоос болж гишүүнчлэлийн хүсэлтийг нь царцааснаа Европын холбоо удаа дараа мэдэгдээд байгаа.

Херчински мөн Гүржийн гишүүнчлэлийн хэлэлцээр энэ онд эхэлнэ гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлээд, тус улсыг блокт элсүүлэх үйл явц “зогсонгибайдалд байгааг тэмдэглэжээ.

Эх сурвалж: Reuters

#гадаад агентын тухай хууль, #Гүрж, #Европын холбоо,