Оросын ижил хүйстэн гэр бүл сүрдүүлэгт өртсөнийхөө дараа Испани руу дүрвэв

Маргаан дагуулаад буй эрүүл мэндийн бүтээгдэхүүний сурталчилгаанд оролцсон оросын лесбиан гэр бүл цахим орчны хүчирхийлэл, үхлийн аюул заналхийлэлд өртсөнийхөө дараа Оросыг орхин гарчээ. Сурталчилгаанд оролцсон Юма болон түүний том охин Алина хоёул ижил хүйстэн бөгөөд Юмаг лесбиан гэсэн шалтгаанаар эцэг эх нь түүнээс татгалзсан байна.
Гэр бүлийнхэн VkusVill хүнсний сүлжээний сурталчилгаанд орсныхоо дараа үзэн ядалтын бай болсон бөгөөд компани уучлалт гуйсныхаа дараа гетеросексуал (эсрэг хүйстнээ сонирхдог) хүнээр сурталчилгааныхаа зургийг сольсон юм. ОХУ-д 2013 онд батлагдсан хуулиар насанд хүрээгүй хүүхдэд ижил хүйстнүүдийн амьдралын хэв маягийн талаар сурталчлахыг хориглодог байна.
Юма “Би ач охиныхоо аюулгүй байдалд хамгийн их санаа зовниж байна. Зарим хүмүүс зурган дээрх инээмсэглэн сууж буй хүүхдийг хүчирхийлэх, алах, хутгалахыг хүсэж байна гэж сэтгэгдэл бичсэн байсан” гэжээ. Гэр бүлийн гишүүд өмнө нь Орост болдог Бок о Бок ЛГБТ олон улсын кино наадмын үеэр халдлагад өртөж байсан бөгөөд тус наадмын сайн дурын ажилтнууд руу химийн бодис цацсан тухай YouTuber Карен Шайнянтай ярилцахдаа дурджээ.
Эх сурвалж: BBC

Хариулах