Танзани улсад гурван хүүхэд арсланд бариулж амиа алджээ

Танзанийн дэлхийд алдартай Нгоронгоро дархан цаазат газрын ойролцоо гурван хүүхэд үхэр хайхаар явж байх үедээ арсланд бариулж амиа алджээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр 9-11 насны хүүхдүүд даваа гарагт сургуулиасаа гэртээ ирээд алга болсон амьтдыг хайхаар Нгоронгоро хамгаалалтын бүсийн ойролцоох ой руу явсан бөгөөд энэ үед арслан дайрч, гурав нь амиа алдаж, нэг нь бэртсэн гэжээ.
Танзани улсын хойд хэсэгт орших Нгоронгоро бол арслан, үчимбар, цоохор ирвэс зэрэг зэрэг зэрлэг ан амьтдын амьдардаг дэлхийн өвд бүртгэгдсэн газар юм. Мөн Маасай зэрэг зарим иргэдийг үндэсний дархан цаазат газарт амьдрахыг зөвшөөрдөг. Өнгөрсөн жил Сэрэнгети үндэсний дархан цаазат газрын 36 арсланг ойр орчмын иргэд, үхэр рүү дайрсны дараа нүүлгэн шилжүүлсэн байна.
Эх сурвалж: The Guardian

Хариулах