Хойд Солонгос энэ сард болсон Өмнөд Солонгос, Япон, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтыг гурван улсын харилцаа “Ази дахь НАТО-ийн хувилбар” болтлоо хөгжиж байгааг харуулж байна хэмээн шүүмжилжээ.
Пүрэв гарагт гурван улс пуужин, шумбагч онгоц, агаарын довтолгооноос хамгаалах хүчийг бэхжүүлэх зорилготой тэнгисийн сөнөөгч, сөнөөгч онгоц болон АНУ-ын цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээгч Теодор Рузвельтийг оролцуулсан “Эрх чөлөөний ирмэг” нэртэй томоохон хэмжээний цэргийн хамтарсан сургуулилалтыг эхлүүлсэн юм.
Умардын зэвсгийн туршилтын улмаас Солонгосын хойгт хурцадмал байдал үүссэн энэ үед цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор өнгөрсөн жил Кэмп Дэвидэд болсон гурван талт дээд хэмжээний уулзалтын үеэр энэхүү сургуулилалтыг санаачилсан аж.
Тэгвэл Пхеньян АНУ болон түүний холбоотнууд цэргийн эвслээ бэхжүүлж буйг зүгээр өнгөрүүлэхгүй бөгөөд бүс нутгийн энх тайвныг түрэмгий, шийдэмгий хариу арга хэмжээгээр хамгаалах болно гэж Хойд Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгдсэнийг “KCNA” агентлаг мэдээлэв.
Мөн Вашингтоныг Өмнөд Солонгос болон Япон улыг Хойд Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-той холбохоор хүчин чармайлт гаргаж байгааг буруушаагаад, Өмнөд Солонгосын Украинд зэвсэг нийлүүлэх оролдлого нь эдгээр хүчин чармайлтын нэг жишээ болохыг тэмдэглэжээ.
Саяхан Өмнөд Солонгос Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нарын байгуулсан харилцан батлан хамгаалах гэрээг эсэргүүцэж, Украинд шууд зэвсэг нийлүүлэх боломжийг дахин хянан үзэхээ мэдэгдсэн юм.
Хойд Солонгос нь АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилалтыг Вашингтон, Сөүлийн дайсагнасан бодлогын нотолгоо, түрэмгийллийн сургуулилалт гэж буруушааж ирсэн.
Харин Өмнөдийн Батлан хамгаалах яамны зүгээс “Эрх чөлөөний ирмэг” сургуулилалтыг Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн хариуд авч буй арга хэмжээ болохыг тайлбарласан байна.
Эх сурвалж: Reuters

#пхеньян, #Хойд солонгос,