Кенийн цагдаа нар нийслэл Найробид цугларч буй жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Эрх баригчид аюулгүй байдлын хүчин, тэр дундаа цэргийнхнийг ихээр дайчилсан бөгөөд эсэргүүцлийн жагсаал эхлэхийн өмнө нийслэл хотын гол барилгуудын эргэн тойронд замуудыг хаасан байна.
Хоёр өдрийн өмнө татварын нэмэгдлийг эсэргүүцсэн жагсаалын үеэр жагсагчид цагдаа нартай мөргөлдсөний улмаас 22 хүн амиа алдаж, парламентын ордны зарим хэсэг галд шатсан.
Маргааш нь Ерөнхийлөгч Уильям Руто дарамт шахалтад бөхийж, олон нийтийн дургүйцлийг хүргэсэн татварын саналыг багтаасан санхүүгийн хуулийн төслөө эргүүлэн татахаар болсон билээ.
Гэвч жагсагчид амь үрэгдэгсдэд эмгэнэл илэрхийлэхийн тулд өнөөдөр хотын төвд дахин жагсахаар төлөвлөжээ. Мөн зарим нь ерөнхийлөгчийг огцрохыг шаардаж, Төрийн ордныг чиглэн жагсахаа мэдэгдсэн байна.
Харин татварын нэмэгдлийг эсэргүүцэж байсан зарим нэр хүндтэй хүмүүс хүчирхийлэл гарах эрсдэлтэй тул жагсахгүй байхыг сэрэмжлүүлсээр байна.
Албаныхан Төрийн ордон руу чиглэсэн замуудыг хааснаас гадна жолооч болон явган зорчигчдыг буцааж байгаа аж.
Тус улсын бусад хотуудад мөн эсэргүүцлийн жагсаал болсон байна.
Кенийн хоёр дахь том хот болох Момбаса хотод олон хүн “Руто явах ёстой” гэж хашхирч, дээрэм тонуул хийж, чулуу шидсэний улмаас аж ахуй нэгжүүд үүд хаалгаа барихад хүрчээ.
Кенийн баруун хэсэгт орших Мигори хотод цагдаа нар жагсагчидтай мөргөлдөж, үймээн самууныг дарахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна.
Мөн баруун зүгийн Кисуму хотод олон тооны жагсагч аюулгүй байдлын ажилтнуудтай мөргөлджээ.
Эх сурвалж: BBC

#Кени, #татварын нэмэгдэл, #ерөнхийлөгчийн эсрэг жагсаал,