Долоо хоног үргэлжилж буй залуучуудын тэргүүлсэн эсэргүүцлийн хөдөлгөөний дараа Кенийн Ерөнхийлөгч Уильям Руто маргаан дагуулсан татвар нэмэх төлөвлөгөөгөө цуцаллаа.
Улсын хэмжээнд цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болж, наад зах нь 23 хүн амиа алдаж, олон хүн шархадсаны дараа Руто талх, ургамлын тос, ариун цэврийн хэрэглэл болон бусад бараа бүтээгдэхүүний татварыг нэмэх хуулийн төсөлд гарын үсэг зурахгүй гэдгээ мэдэгдэв.
“2024 оны санхүүгийн хуулийн төслийг хүсэхгүй байгаагаа чангаар хэлсэн Кенийн ард түмнийг анхааралтай сонсож, би буулт хийхээр боллоо. Би 2024 оны санхүүгийн хуулийн төсөлд гарын үсэг зурахгүй, эргүүлэн татах болно” гэж телевизээр дамжуулсан мэдэгдэлдээ хэлсэн байна.
Дэд ерөнхийлөгч Ригати Гачагуа залуучуудыг цаашид хүний амь нас, эд хөрөнгө сүйтгэгдэхээс сэргийлэхийн тулд жагсаал цуглаанаа зогсоохыг хүсэж, засгийн газарт муу зөвлөгөө өгсөнд тагнуулын албыг буруутгажээ. Тэрээр Үндэсний тагнуулын албаны даргыг огцрохыг уриалав.
Гэвч жагсагчид олон нийтийн сүлжээгээр Рутог бууж өгснийг үл харгалзан пүрэв гарагт хийхээр төлөвлөж буй жагсаалаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд, түүнийг огцрохыг шаарджээ.
Жагсаалд оролцсон нийгмийн шударга ёсны төлөө тэмцэгч Бонифас Мванги “Бардамнал алга болсон ч худал хуурмаг байсаар байна. Өчигдөр тэд тайван жагсагчдыг устгахын тулд хулигаанууд болон цагдаа нарыг сулласан. Тиймээс бид зогсохгүй” гэж “X” платформд бичсэн байна.
Сөрөг хүчний ахлах удирдагч, дэд ерөнхийлөгч асан Калонзо Мусёка мөн асуудал санхүүгийн хуулийн төслөөс хэтэрсэн болохыг сануулаад, Рутог ажлаа өгөхийг уриалав..
Харин Руто Кенийн төсвийн алдагдлыг бууруулахын тулд ерөнхийлөгчийн төсвийг танахаас эхлээд хэмнэлтийн арга хэмжээ авахаа мэдэгдээд, залуучуудтай яриа хэлэлцээр эхлүүлэх сонирхолтой байгаагаа хэлсэн байна.
Мөн тэрээр мягмар гарагт хүний амь нас эрсэдсэн явдалд “маш их харамсаж” буйгаа илэрхийлжээ. Кенийн цагдаа нар хүчирхийллийн талаар тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: Reuters

#эсэргүүцлийн жагсаал, #Кени, #татварын нэмэгдэл, #Уильям Руто,