Мягмар гарагт Европын холбоо Украин болон Молдавын гишүүнчлэлийн хэлэлцээрийг эхлүүлнэ.

Люксембургт болох ёслол нь бэлгэдлийн шинжтэй байх боловч Украин болон хөрш Молдавтай хийх яриа хэлэлцээр эхэлснийг ЕХ тэмдэглэснээр хоёр улс Оросын нөлөөнөөс холдож, барууны орнуудтай илүү их интеграцчлах зам руу явж байгааг харуулж байна.

Ерөнхийлөгч Володимир Зеленьскийн гадаад бодлогын зөвлөх Игорь Жовква энэ үйл явдлыг Украины иргэдийн сэтгэл санааг ихээхэн дээшлүүлнэ хэмээн тодорхойлжээ.

Тэрээр “Энэ бол маш чухал. Украины бүрэн эрхт гишүүнчлэлд хүрэх зам бол эргэлт буцалтгүй юм” гэж хэвлэлд ярьсан байна.

Шадар сайд Ольга Стефанишина өнөөдөр болох арга хэмжээнд Украины төлөөлөгчдийг тэргүүлж байгаа аж.

Бельги ЕХ-г даргалж байгаа тул тус улсын Гадаад хэргийн сайд Хаджа Лахбиб холбооны нэрийн өмнөөс үг хэлэх гэнэ.

Нэр дэвшигч орнуудын хувьд авлигатай тэмцэх, хөдөө аж ахуйг зохицуулах, гаалийн дүрэм журмыг уялдуулах зэрэг өргөн хүрээний асуудлыг ЕХ-ны стандартад нийцүүлэхийн тулд шинэчлэл хийх ёстой тул ЕХ-нд гишүүнээр элсэх аялал нь хоёр орны хувьд хэцүү байх болно.

Хоёр улс гишүүнчлэлийн хувьд техникийн болон хууль эрх зүйн саад бэрхшээлийг даван туулахаас гадна улс төрийн саад бэрхшээлийг даван туулах шаардлагатай.

Нэр дэвшигч орнууд гишүүнчлэлийн хэлэлцээрийн үе шат бүрийг нээж, хаахын тулд ЕХ-ны бүх 27 гишүүнээс зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд ЕХ-ны засгийн газрууд үйл явцыг зогсоох боломжтой гэсэн үг юм.

Эх сурвалж: Reuters

#Европын холбоо, #молдав, #УКраин, #гишүүнчлэлийн хэлэлцээр,