Энэ долоо хоногт “Wikileaks” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж АНУ-тай хийсэн хэлэлцээрийн дагуу түүнд тулгаж буй тагнуулын хэрэгт буруугаа хүлээн зөвшөөрч, оронд нь суллагдах төлөвтэй байна.
52 настай Ассанж үндэсний батлан хамгаалахын мэдээлэл олж авах, задруулах зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт буруутгагдаж байгаа юм.
АНУ-ын эрх баригчид олон жилийн турш Ирак, Афганистаны дайны талаарх мэдээллийг “Wikileaks” дээр задруулснаар хүний амь насанд аюул учруулсан гэж маргаж ирсэн.
Тэрээр сүүлийн таван жил Британийн шоронд хоригдож, АНУ руу шилжүүлэхийн эсрэг тэмцсэн юм.
“CBS”-ийн мэдээлснээр Ассанж Их Британид хоригдсон хугацаагаа тооцуулснаар АНУ-д цагдан хоригдохгүй аж. Үүний өмнө тэрээр Эквадор дахь Их Британийн элчин сайдын яаманд долоон жил орогносон.
Хууль зүйн яамны бичиг баримтад өгүүлснээр дараа нь Ассанж Австрали руу буцах гэнэ.
Тэрээр болон түүний өмгөөлөгчид Ассанжид холбогдох хэргийг улс төрийн зорилготой хэмээн эртнээс эсэргүүцэж ирсэн.
Дөрөвдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ассанжийн эсрэг ялыг хэрэгсэхгүй болгох тухай Австралийн хүсэлтийг хэлэлцэж байгаа талаар мэдэгдэж байв.
АНУ-ын прокурорууд “Wikileaks”-ийн үүсгэн байгуулагчийг Афганистан, Ирак дахь дайнтай холбоотой АНУ-ын цэргийн нууц бичиг баримт, дипломат мессежийг олон нийтэд ил болгосон зэрэг тагнуулын тухай хуулийн дагуу 18 зүйл ангиар шүүхийг хүссэн юм.
Ассанж 2006 онд үүсгэн байгуулсан “Wikileaks” сайтаараа 10 сая гаруй баримт бичгийг дэлгэсэн бөгөөд АНУ-ын засгийн газар хожим нь “тус улсын түүхэн дэх нууц мэдээлэл задруулсан хамгийн том гэмт хэргийн нэг” гэж тодорхойлсон.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Жулиан Ассанж, #Wikileaks,