Саудын Арабын Мекка хотод хаж мөргөлийн үеэр 550 мөргөлчин нас баржээ.
Амиа алдсан хүмүүсийн 323 нь египетчүүд байсан бөгөөд тэдний ихэнх нь халуунаас болж нас барсан болохыг Арабын хоёр дипломатч “AFP” агентлагт мэдэгдсэн байна. Амиа алдсан хүмүүсийн нэг нь үймээн самууны үеэр бэртэж гэмтсэний улмаас нас баржээ.
Мекка дахь хамгийн томд тооцогдох Аль-Муайсем дүүргийн моргт нийт 550 цогцос хүргэгдсэн гэж дипломатууд мэдэгдэж байгаа ч Иордан зэрэг бусад улс орнуудын албан ёсны мэдээллийг нэгтгэж үзвэл нас барсан хүний тоо 577-д хүрч байгаа аж.
Өнгөрсөн онд хаж мөргөлийн үеэр 240 мөргөлчин нас барсны ихэнх нь Индонезийн иргэд байв.
Хаж бол Исламын шашны таван үндсэн үүргийн нэг бөгөөд үүнийг муслим хүн бүр амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа хэрэгжүүлэх ёстой гэж үздэг.
Өнгөрсөн сард нийтлэгдсэн Саудын Арабын судалгаанд өгүүлснээр мөргөл үйлдэхэд цаг уурын өөрчлөлт улам бүр нөлөөлж байгаа ба мөргөл болдог бүс нутагт арван жил тутамд агаарын температур Цельсийн 0.4 хэмээр нэмэгдсэн байна.
Саудын Арабын үндэсний цаг уурын төвийн мэдээлснээр даваа гарагт Мекка дахь Их сүмийн орчимд агаарын температур 51.8-д хүрчээ.
Саудын Арабын албаны хүмүүс мөргөлчдөд шүхэр хэрэглэж, их хэмжээний ус ууж, өдрийн хамгийн халуун үед нарны туяанд өртөхгүй байхыг зөвлөж байгаа ба сайн дурынхан мөргөлчдөд хүйтэн уух зүйл, зайрмаг зэргийг тарааж байгаа аж.
Гэсэн ч бямба гарагт болсон Арафат уулан дээрх залбирал зэрэг олон зан үйлийг олон цагаар гадаа хийдэг байна.
Саудын Арабын эрх баригчдын мэдээлснээр энэ жил 1.8 сая орчим мөргөлчин хаж мөргөлд оролцсоны 1.6 сая нь гадны орнуудаас иржээ.
Жил бүр хэдэн арван мянган мөргөлч мөнгөө хэмнэхийн тулд албан ёсны хаж виз авахгүйгээр мөргөлд оролцохоор ирдэг бөгөөд эдгээр мөргөлчид мөргөлийн зам дагуух агааржуулагч төхөөрөмж бүхий байгууламжид нэвтрэх эрхгүй байдаг байна.
Эх сурвалж: The Guardian

#саудын араб, #Мекка хот, #хаж мөргөл,