ХЭРЭГ ЗӨРЧИЛ

Их хурлын гишүүн асан Д.Гантулгад үйлчилсэн шинжээч эмч нарт ял оноолоо

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, эмч Х.Түвшин-Эрдэнэ, Ж.Оюунаа нарт холбогдох хэргийг хэлэлцэж дууслаа.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад үйлчилж, худал дүгнэлт гаргасан гэх шинжээч эмч нарт ял оноолоо. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дөнгөж сая Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, эмч Х.Түвшин-Эрдэнэ, Ж.Оюунаа нарт холбогдох хэргийг хэлэлцэж дууслаа. Х.Түвшин-Эрдэнэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оноож, шүүгдэгч Ж.Оюунааг мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19.2 сая төгрөгөөр, шүүгдэгч Н.Золжаргалыг мөн хуулийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 12.2 сая төгрөгөөр тус тус торгож шийдвэрлэсэн байна.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet