Грек улсад үргэлжилж буй хэт халалтын үеэр гадаадын жуулчид халуунд хэт ачаалснаас үүдэн учирч болох эрсдэлийн талаар зохих ёсны мэдээлэлгүй байгааг аврагчид анхааруулжээ.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд Грекийн арлуудад аялж явахдаа сураггүй болсон жуулчдыг эрэн хайх, аврах гурван ажиллагаа зохион байгуулсан байна.
Тэдний нэг нь болох Майкл Мосли гэх алдартай телевизийн хөтлөгч нас барсан байдалтай олдсон. Эргүүлийн завь, шумбагчид, нисдэг тэрэг, гал сөнөөгчид, цагдаа, дрон, тусгайлан бэлтгэгдсэн үнэрч нохойг оролцуулсан, тав хоног үргэлжилсэн томоохон ажиллагааны дараа 67 настай Мослийн цогцсыг Сими арлаас олсон билээ. Түүнийг дээд амжилт тогтоосон халууны улмаас нас барсан болохыг нь тогтоогоод байгаа.
Сүүлийн өдрүүдэд онцгой байдлын албаныхан мөн алслагдсан Самос, Аморгос гэсэн хоёр аралд явган аялал хийж байгаад сураггүй болсон Нидерланд болон АНУ-ын иргэдийг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Тэтгэвэртээ гарсан Лос-Анжелесийн цагдаагийн албан хаагч 59 настай Эрик Калибет явган аялал хийхээр мягмар гарагийн өглөөний 7 цагт гарсан боловч аяллаасаа эргэж ирээгүй байна. Тухайн өдөр агаарын температур 37 хэмийг давсан бөгөөд одоог хүртэл Калибет сураггүй хэвээр байгаа аж.
Самос аралд таван цагийн алхалт хийхээр гарсан ч сураггүй болсон 74 настай Нидерландын иргэний аврах ажиллагаанд аврах баг, дөрвөн дрон, Афинаас авчирсан үнэрч нохой, ЕХ-ны “Frontex” хилийн агентлагийн нисдэг тэрэг оролцож байгаа ч мөн адил олдоогүй байна.
Самосын аврах багийн ахлагч Димитрис Кататзис жуулчид халууны үеэр учирч болох эрсдэлийн талаар хангалттай мэдээлэлгүй байгааг хэлжээ. “Өчигдөр бид хэд хэдэн гадаадын иргэнийг зам дагуу 41 хэмд малгайгүй явж байхыг харсан” гэж тэр орон нутгийн хэвлэлд ярьсан байна. Мөн явган аялагчид замаасаа хазайж байгаа нь төөрөхөд хүргэж байгааг анхааруулсан байна.
Газар дундын тэнгисийн цаг уурын онцгой байдлыг хамгийн түрүүнд мэдэрдэг Грек улсад агаарын температур улам бүр нэмэгдсээр байгаа ба өнгөрсөн зун 48 хэмийн рекорд температур бүртгэгдсэн байна.
Энэ жилийн хувьд, Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр улирлын энэ цаг үед тохиолдож байсан рекорд температур аль хэдийн эвдэгджээ. Улмаар сургуулиуд болон Акрополис зэрэг археологийн дурсгалт газруудыг хаахад хүрсэн байна. Улаан загалмайн сайн дурынхан савтай ус үнэгүй тарааж, Афины хотын захиргаа хөргөх станц байгуулжээ.
Крит арлын Чаниа хотод пүрэв гарагт агаарын температур 44.5 хэмд хүрсэн байна.
Эх сурвалж: The Guardian

#Грек, #хэт халалт,