2022 онд Москва хөрш рүүгээ халдсаны дараа битүүмжилсэн Оросын хөрөнгийн хүүг ашиглан Украинд 50 тэрбум ам.долларын зээл олгохоор Их Долоогийн удирдагчид пүрэв гарагт тохиролцсон байна.

Италийн өмнөд хэсэгт болсон жил тутмын дээд хэмжээний уулзалтад мөн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский хоёр дахь жилдээ оролцлоо.

Тэрээр Японтой 10 жилийн аюулгүй байдлын гэрээ байгуулсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай урт хугацааны аюулгүй байдлын шинэ гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Токио энэ онд Киевт 4.5 тэрбум долларын тусламж үзүүлэхээ амласан байна.

Оросын царцаасан хөрөнгийн асуудлаар тохиролцоонд хүрсэн нь “чухал үр дүн” гэж Байден сэтгүүлчдэд хэлээд,Бид ухрахгүй гэдгийг Путинд дахин сануулсан явдал боллоо” гэжээ.

Энэ төлөвлөгөөний хүрээнд Их Долоогийн орнууд Оросын царцаасан 300 тэрбум долларын хөрөнгөөс олох ашгийг ашиглан Украинд урт хугацааны зээл олгох юм. Эдгээр хөрөнгийн ихэнх хэсэг нь Европын Холбоонд хадгалагдаж байгаа.

Техникийн нарийн ширийн зүйлийг ирэх долоо хоногт эцэслэн шийдэх бөгөөд үүний дараа энэ оны эцэс гэхэд Киев санхүүжилтээ хүлээн авах төлөвтэй байна.

Албаны эх сурвалжийн хэлснээр хэлэлцээрийн зорилго нь Их Долоогийн гишүүн улсуудын засгийн эрхийг хэн барьж байгаагаас үл хамааран Украинд үзүүлэх тусламжийг олон жилийн турш үргэлжлэх боломжийг хангах явдал байжээ.

Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп арваннэгдүгээр сард болох сонгуульд Байденыг ялбал Киевт үзүүлэх тусламжийг зогсооно гэдгээ мэдэгдээд байгаа.

Пүрэв гарагт Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова царцаасан хөрөнгөөс олсон ашгийг авах гэсэн барууны оролдлогыг гэмт хэрэг гэж нэрлээд, Москвагийн хариу арга хэмжээ Европын Холбоонд маш хүнд тусна хэмээн анхааруулжээ.

Их Долоогийн удирдагчид дээд хэмжээний уулзалтаар мөн Хятадын эдийн засгийн амбиц, хиймэл оюун ухааны өсөлт, Ойрх Дорнод дахь үймээн зэрэг олон асуудлаар хэлэлцсэн байна.

Баасан гарагийн хэлэлцүүлэгт Энэтхэг, Бразил, Аргентин, Турк, Алжир, Кени зэрэг орны удирдагчид оролцох бол Ромын Пап лам Франциск хиймэл оюун ухааны эрсдэл, боломжийн талаар ярих болно.

Эх сурвалж: Reuters

#Их долоо, #УКраин, #Оросын битүүмжилсэн хөрөнгө,