Өмнөд Солонгосын “BTS” хамтлагийн гишүүн Жин 18 сарын турш цэргийн алба хаасны эцэст өнөөдөр цэргээс халагдсан бөгөөд пүрэв гарагт 1,000 шүтэн бишрэгчээ тэврэхээр төлөвлөсөн байна.
Гурван цаг үргэлжлэх уг арга хэмжээ нь цэргээс халагдсанаас хойших түүний анхны олон нийтийн арга хэмжээ болох юм.
Жин 3,000 шүтэн бишрэгчээ тэврэхийг санал болгосон ч “HYBE” энтертайнмент 1,000 хүнийг сугалаагаар сонгосон аж.
“BTS” хамтлагийн хамгийн ахмад гишүүн болох 31 настай Жин нь 2022 оны арванхоёрдугаар сард цэргийн албанд татагдсан бөгөөд Өмнөд Солонгосын армийн бэлтгэлийн төвд туслах багшаар ажиллажээ.
Жин бол цэргийн албанаас халагдсан анхны “BTS” гишүүн юм. J-Hope, V, RM, Jimin, Jung Kook, Suga нарын үлдсэн гишүүд цэргийн алба хааж байгаа ба хамтлаг 2025 оны зургадугаар сард бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирэх төлөвтэй байна.
Гэхдээ өнөөдөр Жинийг халагдсаныг тэмдэглэхээр хамтлагийн таван гишүүн чөлөө авчээ.

Жин фенүүдэдээ хандан “Намайг хүлээсэнд баярлалаа, та бүхэнд хайртай шүү. Маргааш би сэтгэлээ илэрхийлэхийг хичээх болно” гэж мэдэгдсэн байна.
Пүрэв гарагийн тэврэлтийн дараа 3,000 хүнтэй өөр нэг арга хэмжээ болох бөгөөд Жин фенүүдийнхээ хүсэлтээр дуу дуулж, тэдэнтэй ярилцаж цагийг өнгөрүүлэх гэнэ.
Энэхүү арга хэмжээнд оролцох эрх авахын тулд 25 сая гаруй шүтэн бишрэгчдээс бүрдсэн “ARMY”-д элсэх ёстой.
Мөн Жинээс тэврэлт авах 1,000 хүний сугалаанд оролцохын тулд хамтлагийн цомгийг тусгай вэбсайтаас худалдаж авах шаардлага тавьсан аж. Олон цомог худалдаж авах тусам сонгогдох магадлал нь ихсэх байжээ.
Гэвч энэ шалгуур нь шуугиан тарьж, шүтэн бишрэгчид нь “HYBE” энтертайнментыг энэ үйл явдлыг ашиглан борлогдоогүй цомгоо зарсан гэж буруутгажээ. Эцэст нь “HYBE” уучлалт гуйж, өмнө нь “BTS”-ийн цомгийг худалдаж авч байсан хүн бүрийг сугалаанд оролцохыг зөвшөөрөхөөр шалгуураа сулруулсан байна.
Эх сурвалж: BBC

#BTS, #Өмнөд Солонгос, #Жин,