Энэтхэгийн зүүн хэсгийн Баруун Бенгал мужид дөрвөн настай хүүхдэд H9N2 вирусээр үүсгэгдсэн шувууны томуу илэрсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мягмар гарагт мэдэгджээ.
ДЭМБ-ын мэдээлснээр өвчтөн хоёрдугаар сард амьсгалын замын хүнд хэлбэрийн эмгэг, өндөр халуурах, хэвлийгээр өвдөх зэрэг шинж тэмдэгтэйгээр орон нутгийн эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж, гурван сарын дараа эмнэлгээс гарсан байна.
Өвчтөн шувууны аж ахуйтай ойр амьдардаг бөгөөд гэр бүлийн гишүүд болон бусад ойр тойрны хүмүүсийнх нь дунд өвчний шинж тэмдэг илрээгүй гэж тус агентлаг мэдэгдэв.
Мэдэгдэлд өгүүлснээр энэ нь Энэтхэгт H9N2 шувууны томуу хүнд халдварласан хоёр дахь тохиолдол бөгөөд эхний тохиолдол 2019 онд гарч байжээ.
Шувууны томууг үүсгэдэг олон вирус байдаг ч эрүүл мэндийн ажилтнуудын санааг хамгийн их зовоодог нь H5N1, H7N9 вирус юм. Эдгээр вирусүүд ихэвчлэн зэрлэг шувуудаас олддог.
Гэвч он гарснаас хойш H5N1 вирус АНУ-ын ихэнх мужуудад, голчлон шувууны аж ахуйд тархаж ихээхэн хохирол учруулаад байна. Сүүлийн саруудад мөн 80 гаруй сүүний фермд илэрчээ.
Дөрөвдүгээр сарын 1-ээс хойш АНУ-д үнээний фермд ажилладаг гурван хүн уг вирусээр халдварласан тохиолдол бүртгэгдсэн ч одоогоор H5N1 вирус хүнээс хүнд дамжсан тохиолдол гараагүй байгаа.
Гэсэн ч Шувууны ханиадны H5N1 вирус хүнд халдварлах эрсдэл маш их санаа зовоож байгааг ДЭМБ өмнө нь мэдэгдэж байсан.
Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв (ECDC)-ийн мэдээлснээр зургадугаар сарын байдлаар ЕХ-ны орнуудад уг вирусийн идэвхтэй тохиолдол хүн болон бусад хөхтөн амьтанд бүртгэгдээгүй байна.
Гэхдээ ЕХ-ны 15 улс хамтран шувууны томуугаас урьдчилан сэргийлэх зорилгоор ирэх 4 жилийн хугацаанд 40 сая тун вакцин худалдан авахаар мягмар гарагт гэрээнд гарын үсэг зуржээ. Вакцин нь шувууны фермийн ажилчид, малын эмч зэрэг хамгийн эрсдэлтэй хүмүүст зориулагдсан болно.
АНУ, Канад, Их Британи зэрэг улс урьдчилан сэргийлэх вакцины худалдан авах ажиллагаа баталгаажуулах шатандаа явж байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #H5N1, #Шувууны ханиад, #H9N2,