Даваа гарагт Хятадын зүүн хойд Гирин мужийн цэцэрлэгт хүрээлэнд хутгатай этгээд Айова мужаас ирсэн их сургуулийн дөрвөн америк багшийг хутгалж, шархдуулсан болохыг АНУ-ын засгийн газрын албан тушаалтнууд мэдэгдэв.

Хохирогчдын нэг нь Айова мужийн төлөөлөгч Адам Забнерын ах байжээ. Тэрээр “Миний ах Дэвид Забнер Хятадын Гирин хотын сүмд зочилж байхдаа хутгалуулж, гартаа шархадсан” гэж мэдэгдсэн байна.

Корнеллийн коллежийн багш нар Бейшан цэцэрлэгт хүрээлэнгийн сүмд зочилж байх үед тэдэн рүү хутгатай хүн дайрсан болохыг тэрээр нэмж хэлэв. Багш нар хамтран ажилладаг Бэйхуа их сургуульд зочлохоор Гирин хотод очсон байжээ.

Даваа гарагт “X” платформ дээр хутгалуулж шархадсан хүмүүсийн бичлэг тархсан ч Хятадын олон нийтийн сүлжээгээр тийм мэдээлэл огт цацагдаагүй байна.

Хятадын эрх баригчид мөн энэ үйл явдлын талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч мэдээлээгүй байна.

Айовагийн Конгрессын төлөөлөгч Марианнетт Миллер-Микс хохирогчдод чанартай эрүүл мэндийн тусламж үзүүлж, дараа нь Хятадаас гаргахын тулд тус улс дахь АНУ-ын Элчин сайдын яамтай холбогдоотой ажиллаж байгаагаа мэдэгджээ.

Айова мужийн захирагч Ким Рэйнолдс “X” платформоор халдлагыг “аймшигтай” хэмээн тодорхойлоод, АНУ-ын Төрийн департаменттай холбоотой ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.

Энэ жил БНХАУ-ын дарга Ши Жиньпин 50,000 америк залуусыг Хятадад урьж, ард иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрт хамруулахаа амласан. Гэсэн хэдий ч АНУ-ын Төрийн департамент Хятадыг зорьж буй аялагчдад дур зоргоор саатуулах, тус улсаас гарахыг хориглох зэрэг эрсдэлийн талаар анхааруулсан хэвээр байна.

АНУ-ын тоо баримтаас үзвэл, одоогийн байдлаар Хятадад оюутан солилцоогоор 900 гаруй америк оюутан суралцаж байгаа бол АНУ-д 290,000 гаруй хятад оюутан суралцаж байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #ХЯтад, #Айова муж, #Корнеллийн коллеж, #Гирин муж, #Бейшан цэцэрлэгт хүрээлэн,