Ням гарагт төвийн үзэлтэй Израилын сайд Бенни Ганц Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн хэт барууны эвслээс бүрдсэн онц байдлын засгийн газраас огцорч байгаагаа зарлалаа.

“Нетаньяху биднийг жинхэнэ ялалт руу урагшлахад саад болж байна. Тийм учраас би өнөөдөр бүрэн итгэлтэйгээр онцгой байдлын засгийн газраас гарч байна” гэж Ганц ням гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэв.

Мөн “Эцэст нь ард түмний итгэлийг хүлээж, сорилт бэрхшээлийг даван туулах чадвартай төрийг бий болгох сонгууль байх ёстой. Би сонгуулийн тов тогтоохыг Нетаньяхуд уриалж байна” хэмээн намар ээлжит бус сонгууль явуулахыг уриалсан байна.

Зургадугаар сарын 8-н гэхэд Нетаньяху Газын зурвасын талаарх тодорхой төлөвлөгөө боловсруулахгүй бол өнгөрсөн жил байгуулагдсан онцгой байдлын засгийн газраас огцрохоо Ганц өнгөрсөн сард мэдэгдэж байв.

Нетаньяху шаардах бичгийг өргөн барьсны дараа удалгүй татгалзсан хариу өгсөн юм.

Ням гарагт Ганц хэлэхдээ Нетаньяхугийн тэргүүлж буй танхим стратегийн чухал шийдвэр гаргахдаа улс орны эрх ашиг бус улс төрийн хүчин зүйлийг чухалчилж байгааг буруушаажээ. Гэсэн ч барьцааны хүмүүс Газын зурваст байсаар байхад, Израилын цэргүүд тэнд идэвхтэй байлдаж байгаа ийм үед огцрох шийдвэр гаргахад хүнд байсныг тэрээр тэмдэглэв.

Нетаньяху хариуд нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Ганц тулааны талбарыг орхих цаг болоогүй” гэж товч мэдэгдэл хийсэн байна.

Хэрэв Ганц танхимыг орхивол Нетаньяху төвийн үзэлтэй блокийн дэмжлэгийг алдаж, дайн эхлэхээс ч өмнө Вашингтоныг уурлуулж байсан хэт үндсэрхэг намуудын улс төрийн дэмжлэгт илүү их найдах хэрэгтэй болно. Энэ нь Израил-АНУ-ын хооронд хурцадмал байдлыг нэмэгдүүлж, олон улсаас ирэх дэмжлэгийг сулруулж, дотоодын дарамт шахалтыг эрчимжүүлэх эрсдэлтэй юм.

Армийн командлагч, Батлан ​​хамгаалахын сайд асан Ганц мөн ням гарагт хэт үндсэрхэг үзэлтэй зарим сайд нар болон Нетаньяхутай сөргөлдсөн Батлан ​​хамгаалахын сайд Йоав Галлантыг зоригтой удирдагч гэж тодорхойлоод, түүнийг “зөв зүйл хийхийг” уриалсан байна.

Эх сурвалж: Reuters

#Израил, #Бенни Ганц, #Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху,