Д.Тогтохсүрэн: Хууль судлах хүрээнд казино орсон

Гэрэл зургийг MPA.mn
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн казино тоглосон гэх мэдээллийн хариу болгож Төрийн ордонд тайлбар хийлээ. Тэрбээр, “Энэ сарын 17-нд УИХ-ын гишүүд Австралийн Сидней хоттой танилцсан. Энэ хүрээнд УИХ-ын гурван гишүүн Элчин сайдын хамт казино орсон. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, Австрали дахь Элчин сайд Б.Чулуунхүү бид дөрөв казиногийн үйл ажиллагаатай танилцъя гэж орсон юм шүү. Олон хүн бужигнасан том танхим байсан.
УИХ дээр Ш.Раднаасэд гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч, казиногийн тухай хуулийг боловсруулах, санал дүгнэлт бэлтгэх ажлыг хийж байгаа. Энэ парламентад багтаагаад казиногийн хуулийг ярьчихмаар байна. Тэр үед тодорхой хэмжээний ойлголттой болчихвол зүгээр гэж бодоод л казинод орсон. Түүнээс биш бид тоглох гэж ороогүй” гэсэн юм.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах