Оросын мөрдөн байцаагчид Швейцарт төвтэй ашгийн бус Хүмүүнлэгийн яриа хэлэлцээрийн төвийн зөвлөх Лоран Винатьег Оросын цэргийн үйл ажиллагааны талаар мэдээлэл цуглуулж, гадаадын агент-ээр бүртгүүлээгүй гэх үндэслэлээр саатуулжээ.

Томоохон гэмт хэргүүдийг шалгадаг Оросын Мөрдөн байцаах хороо Винатьег цагдан хорих хүсэлтийг шүүхэд өгөхөөр төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Винатьег Францын иргэн мөн боловч Францын төлөө ажилладаггүй болохыг тэмдэглэжээ.

Женевт төвтэй тус төрийн бус байгууллагын цахим хуудсанд өгүүлснээр үндсэн үйл ажиллагаа нь “Дэлхий даяарх зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, мөн ухаалаг дипломат арга замаар зуучлах, шийдвэрлэх”-д чиглэдэг байна.

Оросын Мөрдөн байцаах хороо мэдэгдэлдээ “Сэжигтэн хэдэн жилийн турш Оросын батлан ​​хамгаалах болон цэрэг-техникийн мэдээллийг зориудаар цуглуулсан. Үүний тулд тэрээр Оросын нутаг дэвсгэрт, тэр дундаа Москва хотод удаа дараа очиж, Оросын иргэдтэй уулзалт хийсэн. Ийм мэдээллийг гадаадын эх сурвалжууд олж авбал улсын аюулгүй байдлын эсрэг ашиглаж болно” гэж өгүүлжээ.

Францын иргэн Винатьег буруутгаж буй “гадаад агент”-ын хэрэгт дээд тал нь тав хүртэл жилийн хорих ял өгдөг байна.

Хуулийн дагуу гадаадаас дэмжлэг авдаг эсвэл гадны нөлөөгөөр ажилладаг хэнийг ч улсын бүртгэлд гадаадын агент”-аар бүртгүүлэхийг шаарддаг бөгөөд Орос улс уг хуулийг ихэвчлэн Оросын иргэд, Кремлийг шүүмжлэгч, идэвхтнүүд, кампанит ажилчид, хараат бус сэтгүүлчдийг дарахад ашиглаж ирсэн.

Өнгөрсөн жил Орос-Америк гаралтай сэтгүүлч Алсу Курмашева мөн ийм хэргээр баривчлагдсан юм.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Франц, #Лоран Винатье, #Хүмүүнлэгийн яриа хэлэлцээрийн төв,