ОЛИМП

ОУХМ Х.БОЛОРТУЯА Болгарын тамирчинд ялагдлаа

-“Токио-2020” зуны XXXII олимпын наадам-

Чөлөөт бөхийн 62 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа 1/8 барилдаанд Энэтхэгийн Сонам Маликийг 2:2-оор ялаад байсан билээ. Тэгвэл дөнгөж сая шөвгийн наймын барилдаанаа ДАШТ-ий нэг алт, гурван мөнгө, хошой хүрэл медальт Болгарын алдарт бөх Тайбе Юсейнтэй хийж оноогоор цэвэр (0:10) ялагдав.

Болгарын тамирчин барилдаан эхлэнгүүт хөл авч ард нь гарснаар барьцын давуу талтай болж улмаар дараалан 10 оноо авч дуусгалаа.

Түүний өрсөлдөгч нь үдээс хойш хагас шигшээд Японы Юкүко Кавайг ялсан тохиолдолд Х.Болортуяад маргааш дагах болон хүрэл медалийн төлөө барилдах боломж гарч ирнэ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet