3.2 гигапикселийн нягтаршилтай, гурван тонн орчим жинтэй, урьд өмнө хэзээ ч хийгдэж байгаагүй судалгааг хийх амбицтай зорилго бүхий, оптик одон орон судлалд зориулж бүтээсэн хамгийн том дижитал камерыг Чилийн хойд хэсэгт угсрахад бэлэн болжээ.
Дуран болон камер зэрэг Вера С.Рубин ажиглалтын төвийг угсрахад шаардлагатай хэсгүүдийг Сантьягогоос хойд зүгт 565 километрийн зайд, Атакама цөлийн захад орших Серро Пачон оргил руу хүргэсэн байна.
Их дээд сургуулиудын “AURA” холбооны шинжлэх ухааны ахлах ажилтан, ажиглалтын төвийг хариуцах “NOIRLab” төвийн дэд захирал Стюарт Кордер “Бидэнд үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүх зүйл одоо уулын оргил дээр байгаа бөгөөд энэ оны сүүлээр угсарна гэж найдаж байна” гэж хэлэв.
Рубин ажиглалтын төв нь найман метрийн өргөнтэй газрын дуран, камер, мэдээлэл боловсруулах автомат системээс бүрдсэн цогц, нэгдсэн систем юм.
Шөнө бүр ойролцоогоор 20 терабайт мэдээлэл үүсгэх бөгөөд арван жилийн судалгааны дүнд 15 петабайт мэдээллийн сантай болох гэнэ.
Энэхүү судалгааны зорилго нь орчлон ертөнц дэх харанхуй энерги, харанхуй материйн мөн чанарыг ойлгох, түүнчлэн дэлхийн астероидууд эсвэл наранд ойрхон од, гаригуудтай мөргөлдөх боломжийг судлах явдал аж.
"Энэ бол үнэхээр урам зориг өгөх мөч юм - бид эхэлж байна. Бид энд хадан дээр зогсоод, арван жилийн дараа орчлон ертөнц хэзээ үүсэж, хөдөлж эхэлсэн бэ, мөн цаашид хэрхэн хөгжих вэ гэсэн асуултад хариулахын тулд ажлаа эхлүүлэхээр бэлдэж байна.”
Үр дүн нь бидний мэддэг зүйлээс өөр биш байж болох ч орчлон ертөнцийн талаарх бидний ойлголтыг гүнзгийрүүлэхэд тусална гэж Кордер хэлэв.
1.9 тэрбум долларын өртөгтэй уг төслийн бүтээн байгуулалт ес дэх жилдээ үргэлжилж байгаа юм.
Дэлхий дээрх хамгийн хуурай цөл болох Атакама цөлийн цэлмэг тэнгэрийн ачаар Чили улс дэлхийн одон орон судлалын салбарт оруулдаг хөрөнгө оруулалтын багагүй хувийг хүлээн авдаг. Улс орнууд бүс нутагт олон тооны ажиглалтын төв, судалгааны байгууламжуудаа байгуулж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн одон орон судлаач, астрофизикчид энд судалгаа, ажиглалтаа явуулдаг байна.
Эх сурвалж: Reuters

#чили улс, #Атакама цөл, #дэлхийн хамгийн том одон орон судлалын камер, #Вера С.Рубин,