Гэрэл зургийг MPA.mn
Манай улс энэ оны эхний дөрвөн сард 2088 гэр экспортолжээ. Энэ нь ноднингийн мөн үеийнхээс 4.3 дахин их буюу 1607-гоор ахиу үзүүлэлт юм.
Монгол гэрийг голдуу Европын орнууд руу гаргадаг. Он гарснаас хойш Португал улсад хамгийн олон буюу 1888 гэр экспортолсон байна.
Түүнчлэн оны эхний 4 сарын хилийн дундаж үнийн үзүүлэлтээр алтны үнэ өмнөх оны мөн үеийнхээс унц тутамд 219.7, зэсийн баяжмалын үнэ тонн тутамд 11.9 ам.доллароор нэмэгдэж, нүүрсний үнэ тонн тутамд 36.9, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 4.7 ам.доллароор багассан байна. БНХАУ-д экспортолсон барааны 66.7 хувийг нүүрс, 19.3 хувийг зэсийн баяжмал эзэлсэн бол Швейцар улс руу гаргасан барааны 99.8 хувийг хагас боловсруулсан алт эзэлж байв.
Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс, нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 96.2 хувийг эзэлж байгаа бол импортын 74 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан болон тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлжээ.
Энэ оны эхний дөрвөн сард импортолсон барааны 38.4 хувийг БНХАУ, 27 хувийг ОХУ, 10.7 хувийг Япон, 4 хувийг БНСУ, 3.7 хувийг АНУ, 1.9 хувийг ХБНГУ эзэлж, нийт импортын 85.6 хувийг бүрдүүлсэн байна. Тодруулбал, ОХУ-аас импортолсон барааны 71.8 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон улсаас импортолсон барааны 79 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 12.3 хувийг ачааны автомашин бүрдүүлжээ. Лууван, манжин, бусад үндэс үрт ногооны импорт дээрх хугацаанд 0.3 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.7 (93.2 хувь) мянган тонноор багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн оны эхний дөрвөн сарын байдлаар экспортын 47.4 хувийг Гашуунсухайт, 17 хувийг Замын-Үүд, 13.7 хувийг Шивээхүрэн боомтоор хийсэн нь нийт экспортын 78 хувийг бүрдүүлэв. Харин импортын 51 хувийг Замын-Үүд, 23.4 хувийг Сүхбаатар боомтоор хийсэн нь нийт импортын 74.3 хувийг эзэлж байгаа аж.

#экспорт, #монгол гэр,