ОЛИМП

ОЛИМП: Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг шагналт IV байр эзэллээ

-“Токио-2020” зуны XXXII олимпын наадам-

Хүндийг өргөлтийн 87 кг-д бяр чадлаа сорьж буй МУГТ М.Анхцэцэг дөрөвдүгээр байр эзлэн тэмцээнээ өндөрлүүллээ.

Манай тамирчин огцом өргөлтийн төрөлд 110 кг-ыг өргөж тавдугаар байранд бичигдэж байсан юм.

Харин түлхэлттэй өргөлтөд 142 кг-ыг амжилттай өргөсөн. Харин дараагийн өргөлтдөө 145 кг-ыг захиалсан ч өргөлт амжилтгүй болсноор ийнхүү тэмцээнээ өндөрлүүлж байна.

Эмэгтэйчүүдийн 87 кг-ын дүн

1.Ван Жоу Юу (БНХАУ) 120 кг+150 кг=270 кг

2.Т.Салазар (Эквадор) 113 кг+150 кг=263 кг

3.С.Фегуэро (Доминикан) 116 кг+140 кг=256 кг

4.М.АНХЦЭЦЭГ (МОНГОЛ) 110 кг+142 кг=252 кг

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet