Украин улс цэрэг бие бүрэлдэхүүнийхээ хомсдолыг арилгахын тулд хоригдлуудыг цэрэгт элсүүлэхийг зөвшөөрч эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар дөрвөн мянга гаруй хүн хүсэлт гаргажээ.
Засгийн газраас хоригдлуудад санал болгож буй хэлэлцээрийн дагуу дайн дуустал армид амралтгүй алба хаахыг зөвшөөрсөн тохиолдолд хугацаанаас нь үл хамааран үлдсэн ялыг чөлөөлж, батлан даалтад гаргах юм.
Оросын 144 сая хүн амтай харьцуулахад 38 сая орчим хүн амтай Украины хувьд хангалттай тооны цэрэг элсүүлэх, ялангуяа фронтын байрлалд тулалдах хүчийг бүрдүүлэхэд хүндрэлтэй тулгарч ирсэн.
Мөн цэргүүд нь цөөрч, ядарч туйлдсан тул хэдэн зуун мянган цэрэг нэмж дайчлах зорилготой шинэ хуулийг саяхан баталсан боловч хангалттай тооны цэргүүдийг дайнд бэлтгэхэд хэдэн сар шаардлагатай.
Тийм учраас “Цэргийн командлагчид хоригдлуудыг элсүүлэхийн тулд өрсөлдөж байна” гэж Хууль зүйн сайд Денис Малиуска пүрэв гарагт шоронд зочилсон сэтгүүлчдэд хэлжээ.
Украин тодорхой хэргээр ял эдэлж буй хоригдлуудыг армид элсэхийг хориглосон байна. Эдгээр гэмт хэрэгт хоёр буюу түүнээс дээш хүний амь насыг бүрэлгэсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас бусдын амь насанд халдсан, бэлгийн гэмт хэрэг, эх орноосоо урвасан, авлига хээл хахууль зэрэг хэрэг багтжээ.
Хууль зүйн яамны мэдээлснээр одоогийн байдлаар 4,564 хоригдол армид элсэх хүсэлт гаргасан байна. Тэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, хүсэлтээ шүүхээр баталгаажуулах шаардлагатай бөгөөд 1,700 гаруй хүний хүсэлт аль хэдийн баталгаажжээ.
Үүнээс 782 хоригдлыг суллаж, зэвсэгт хүчинд хүлээлгэн өгсөн байна.
Тус яамны сайд өмнө нь нийтдээ 10,000-20,000 хоригдол бүртгүүлнэ гэж тооцоолж байгаагаа мэдэгдэж байв.
Эх сурвалж: Reuters

#Украины арми, #хоригдол элсүүлэх,