Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 
Гадаад харилцааны сайд нар хоёр дахь удаагаа ийнхүү Улаанбаатарт уулзаж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г. Лукашенкогийн манай улсад хийх төрийн айлчлалын бэлтгэл асуудлаар ярилцлаа.

Уулзалтын үеэр талууд Беларусь Улсаас Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжүүлэх анхны түүхэн айлчлалын ач холбогдлыг онцолж, айлчлал үр дүнтэй болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник манай улсад өнгөрсөн 3 дугаар сард албан ёсны айлчлал хийж байв.

#Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, #ГХЯ, #Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник,