НИЙГЭМ

Д.Эрдэнэсувд: Шүүгч нараас эд мөрийн баримтаар 1.4 сая ам.доллар хурааж авсан

С.Бямбацогт нарт холбогдох хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Д.Эрдэнэсувд: Шүүгч нараас эд мөрийн баримтаар 1.445.200 ам.доллар хураан авсан

2018 оны арванхоёрдугаар сарын 28. Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Зандашатар сайд , тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгууллаа.
Тус аймгийн Гурван сайхан суманд байдаг алт мөнгөний маш том орд болох Салхитын ордыг 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцаллаа. Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн, татвараа нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн, авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдсон Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн Хятад удирдлагууд нь хөрөнгө оруулалт дээрээ маргаж хууль, шүүхийн байгууллагад нөлөөлөхийг завдаж жилийн турш маргаантай яваа юм байна.
Зөвхөн мөнгө гэхэд 770 мянган тонноор батлагдсан нөөцтэй тус орд алт, газрын ховор металлтай, 1983 онд улсын төсвөөр хайгуул хийсэн орд юм. Тус ордод эрдэс баялгийн гарцаа нуух замаар олборлож ирсэн энэ компанийн 154 мянган тн хүдэр экспортод гарах гэж байхад нь зогсоосон. Одоо уурхай дээр байгаа овоолго гэхэд 100 сая ам.долларын хүдэр байгаа юм. Хоёр зуу орчим метрийн гүн ухах уурхайг одоогоор 60 гаруй метр гүн ухжээ. Орон нутгийн хууль хяналтынхан шаардлага тавихаар очиход хамгаалалт нь нэвтрүүлдэггүй, шаардлага тавих хяналт сул байжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувдаас прокурорын хяналтад байгаа болон шүүхэд шилжүүлсэн, олны анхаарал татсан хэргүүдийн талаар тодрууллаа.

– УИХ-ын гишүүдийн холбогдсон ЖДҮХС-тай холбогдох хэргийн хяналтын явцын талаар мэдээлэл өгөөч?

– УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хэргээс тусгаарласан ЖДҮХС-аас урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгохдоо албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байсан С.Төгсбилэг, Яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Энхбат, сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Мөнхтулга зэрэг албан тушаалтнуудад холбогдох хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, хялбаршуулсан журмаар шийдсэн. Харин УИХ-ын гишүүн Б.Ундармаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, УИХ-ын гишүүн Б.Батзориг ХХААХҮСайдаар ажиллаж байхдаа ЖДҮ-г хөгжүүлэх сангаас 2018.08.24-ний өдрийн А-141 дугаар тушаалаар “Доктор мэйк” ХХК-д 800 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг прокурор хянаж байгаа. УИХ-ын гишүүн Б.Батзориг 2018 онд Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга, гишүүн нарт тухайн төслийг улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүмүүстэй болон өөртэй нь холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулахад анхаарах, заавал шалгаруулах, онцгой анхаарч шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдаж, хийх ёсгүй үйлдэл хийж,  нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэрийг гарган бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан хэрэг прокурорын хяналтад байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг гишүүний эрх мэдлийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, “Сапфир стоун” ХХК-д давуу байдал олгож, ЖДҮХС-аас хүссэн төслийг дэмжих талаар тус сангийн захирал С.Төгсбилэгт хууль бусаар нөлөөлж, барьцаа хөрөнгө тавилгүйгээр 2018 оны зургаадугаар сард 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгуулсан гэх хэрэг мөн прокурорын хяналтад ирсэн. Прокурор хуульд заасан хугацаанд дээрх хэргүүдийг хянаад шийдвэрээ гаргана.

– Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн үү?

– Ш.Мөнгөншагай нарын 15 хүнийг эрүү, иргэний хэрэгт өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар хууль хяналтын байгууллагын албан тушаалтанд хээл, хахууль өгсөн, зуучилсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Уг хэрэгт таван шүүгчийг холбогдуулаад байгаа бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар 1.445.200 ам.доллар хураан авсан.

– Хөгжлийн банкны хэргийг шүүхэд шилжүүлсэн үү?

–  Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, тус банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тэдний Худалдаа хөгжлийн банканд давуу байдал бий болгосон гэмт үйлдлийн улмаас учирсан хор уршиг 4,9 тэрбум төгрөг, Хөгжлийн банканд 36.8 тэрбум төгрөг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 10.9 тэрбум төгрөг, бусдад нийт 47.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа.

– Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг шалгаж байгаа. Энэ хэргийг шалгалтын явцын талаар мэдээлэл өгөөч?

–    С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарт холбогдох Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу майнз монголиа инк” ХХК, “Айвенхоу майнз лимитед”, “Рио тинто интернешнл холдингс лимитед” компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой хэрэг прокурорын хяналтад байгаа. Одоогоор өөр мэдээлэл өгөх боломжгүй байна.

– “Дэлхийн Монгол Ногоон нэгдэл”, “Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүнүүд уул уурхайн компаниудыг дарамталж, мөнгө авсан гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаагаа мэдээлсэн. Уг хэрэг прокурорын хяналтад байгаа юу?

– Энэ хоёр ТББ-ын тэргүүнүүдийг тус тусад нь шалгаж, яллах дүгнэлт үйлдээд байгаа. Тодруулбал,  “Дэлхийн Монгол Ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс эд хөрөнгө, мөнгө авахаар заналхийлж, нийт58 саятөгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. “Босоо Хөх Монгол” ТББ-ын  тэргүүн Г.Ганхуяг  2019.04.14-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд “Эко хэлхээ” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас орчин бохирдуулсан хэмээн бичлэг хийж мэдээлэл тарааж, сүрдүүлээд тус компанийн ерөнхий захирал Б.Энхбатаас 2019.04.19 өдөр 30 сая төгрөг авсан гэх хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдээд байна.

–  АТГ-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн болон хахууль авсан гэх үндэслэлээр прокурор руу шилжүүлсэн хэргүүдийг хянаж байгаа юу?

–  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Санхүү төлөвлөлтийн хэлтсийн Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Баярхүү, тус газрын дарга Ч.Алтанхуяг нарт холбогдох холбогдох хэрэг прокурорын хяналтад ирсэн. Мөн Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Ч.Саранжав БНХАУ-н Засгийн газраас манай улсад олгох хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Түлхүүр гардуулах нөхцөлтэй УБ-Мандалговь ЦДАШ, дэд станцын ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажил гүйцэтгэх” 118,999,676 ам.долларын хөрөнгө оруулалт бүхий төслийн гүйцэтгэгч “ТБЕА Энержи Монголиа”  ХХК-тай гэрээ байгуулсан ажлын гүйцэтгэлийг баталгаажуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 50 сая төгрөгийн хахууль авсан ба үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргийг прокурор хянаж байна.

– Танхайн гэж хэлж болох “сэлэм” С.Бямбацогтод холбогдох хэргийг шүүхээс прокурорт буцаах шийдвэр гарсан. Дахин хянаж байгаа юу?

– С.Бямбацогт нарт холбогдох хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. 2017 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Castle” үйлчилгээний төвийн гадаа зэвсгийн чанартай зүйл хэрэглэж нийтийн хэв журмыг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан үйлдэлд нь яллах дүгнэлд үйлдсэн.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet