Өчигдөр Дели хотод агаарын температур Цельсийн 52.9 хэмд хүрч, рекорд тогтоожээ. Улмаар эрх баригчид Энэтхэгийн нийслэлд усны хомсдол үүсэж болзошгүй байгааг анхааруулсан байна.
Өнгөрсөн долоо хоногоос Энэтхэгийн ихэнх нутгаар халалт үргэлжилж байгаа ч лхагва гарагт хотын захын Мунгешпурт агаарын температур анх удаа 50 хэмийг давсан болохыг Энэтхэгийн Цаг уурын алба (IMD) мэдэгдэв.
Түүхэн хэмжээний халалт хоёр дахь өдрөө дараалсны улмаас лхагва гарагт таамаглаж байснаас 9 хэмээр өндөр температур бүртгэгдсэн болохыг “IMD” тэмдэглэжээ. Мягмар гарагт Мунгешпур, Нарела дүүрэгт 49.9 хэмийг зааж байсан нь 2002 онд бүртгэгдсэн 49.2 хэмийн рекордыг эвдсэн үзүүлэлт аж.
2016 онд Ражастаны цөлийн Фалоди мужид 51 хэм хүртэл халж байсан нь тус улсын өмнөх рекорд юм.
Уур амьсгалын хямрал нь халалтын үргэлжлэх хугацааг уртасгаж, давтамжийг нэмэгдүүлж, эрчмийг нь илүү хүчтэй болгож байгааг судалгаагаар тогтоогоод байгаа.
Халалтын улмаас усны хэрэглээ эрс нэмэгдсэн бөгөөд нийслэл хотод усны хомсдол үүсэх эрсдэлтэй байгааг хотын удирдлагууд анхаарууллаа. Усны сайд Атиши Марлена усны үргүй хэрэглээг таслан зогсоохыг уриалсан байна. Мөн усны хомсдолын асуудлыг шийдвэрлэхийн тулд олон газарт усны хангамжийг бууруулах зэрэг олон арга хэмжээ авчээ.
Мягмар гарагт агаарын температур 50.5 хэмд хүрсэн Ражастан мужийн нийслэл Жайпур хотын эмнэлэгт халууны улмаас амиа алдсан олон хүний цогцос хүргэгдсэн тул багтаамж нь хэтэрсэн байна. Хотын цагдаагийн газрын мэдэгдсэнээр хохирогчдын ихэнх нь гадаа ажиллахаас өөр аргагүй, ядуу ажилчид, орон гэргүй хүмүүс байжээ.
Халалтад нэрвэгдээд буй хотуудаас зугтсан энэтхэгчүүд сэрүүн газар руу дүрвэсэн ч “Дорнын Швейцарь” гэгддэг уулархаг Кашмирт хүртэл урьд өмнө байгаагүйгээр халж байгаа аж.
Үүний зэрэгцээ, ням гарагт Энэтхэг, Бангладешийг дайрсан Ремал хар салхины улмаас Баруун Бенгал болон зүүн хойд Мизорам мужид хүчтэй аадар бороо орж, 38 гаруй хүн амь үрэгджээ.
Эх сурвалж: The Guardian

#Энэтхэг, #Дели, #халалт, #рекорд температур,