newswire

Эхнэрээ хөл нүцгэн хээр орхиж явжээ

Налайх дүүргийн харьяат, хувиараа бизнес эрхэлдэг Б гэгч энэ сарын 2-нд архидан согтуурсан үедээ эхнэрийнхээ гутал хувцсыг нь тайлуулан, хээр аваачиж, орхисон хэрэг гарлаа. Хэсэг хугацааны дараа эргэн ирэхэд эхнэрийнх нь хоёр тавхай хөлдөж, цэврүү гүйсэн байжээ. Идэр есийн хүйтэнд цас мөсөн дээр цаг орчим зогсох нь бүү хэл, халаалт муутай үед гэртээ ч хөл нүцгэн явахад бэрх. Гэвч эмэгтэй хууль хяналтын байгууллагад хүчирхийлэл, харгислалын талаар мэдэгдэлгүй тас нуужээ. Улмаар гэрээрээ хөлөө эмчлэхийг эрмэлзжээ.

Гэвч энэ нь тус болоогүй тул арга буюу ГССҮТ-д хандсан байна. Эмч эмэгтэйд үзлэг хийж, цагдаа дуудсан аж. Улмаар эмэгтэй арга буюу “Манай нөхөр намайг хардаж, хөдөө аваачиж хувцасгүй үлдээсэн” хэмээн үнэнийг хэлжээ. Өөрөөр хэлбэл, архидан согтуурсан Б хүүхдүүдийнхээ эхийг хардан, эзгүй хээр аваачиж, хөлдөж үхэхээс наахнуур байхад нь эргүүлэн авчирсан хэргийг өдгөө Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Falsified Medications Are A Huge Global Problem

Эхнэрээ хөл нүцгэн хээр орхиж явжээ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet