Молдав улс хэдэн сарын өмнө Тайландад баривчлагдаж, Орос руу албадан гаргах эрсдэлтэй нүүр тулж байсан Орос-Беларусийн “Би-2” рок хамтлагийн гишүүдэд иргэншил олгосон болохыг тус улсын засгийн газар даваа гарагт мэдэгдэв.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Адриан Балутелын олон нийтийн сүлжээнд бичсэнээр Майя Санду “Би-2-ын зарим гишүүдэд” Молдавын паспорт олгох зарлигт гарын үсэг зурсан байна.

“Манай улс хувь хүний ​​нэр төр, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэн хамгаалдаг бөгөөд аюулд өртсөн хүмүүсийг дэмжиж, туслахад бэлэн гэдгээ үүгээр харуулж байна” гэж Балутел нэмж хэлэв.

Хамтлагийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр Молдав улс хамтлагийн гитарчин, уран сайхны удирдагч, инженер болон гэр бүлийнх нь гишүүд зэрэг есөн хүнд иргэншил олгосон байна.

Өнгөрсөн сард хамтлагийн гишүүд Молдавын нийслэл Кишинев руу нүүсэн ч одоогоор аялан тоглолттой явж байгаа аж.

Хамтлагийн гишүүдийн зарим нь Австрали, Израил, Оросын иргэншилтэй байна.

Нэгдүгээр сард “Би-2”-ийн гишүүд цагаачлалын бичиг баримтыг буруу бөглөснийхөө дараа Тайландад саатуулагдаж байв. Тэднийг Орос руу албадан гаргах вий гэж болгоомжилж байсан ч долоо хоногийн дараа суллагдаж Израил руу явсан бөгөөд гуравдугаар сараас аялан тоглолтоо үргэлжлүүлсэн байна.

1980-аад онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байх үед Беларусь улсад байгуулагдсан “Би-2” хамтлагийн гишүүд Украины түрэмгийллийг эсэргүүцэн Оросыг орхин гарсан ба тэр цагаас хойш Орос хэлээр ярьдаг хүмүүс олноор амьдардаг орнуудаар аялан тоглолтоо хийж байгаа юм.

Хамтлаг 2022 оны дөрөвдүгээр сард болсон тоглолтынхоо үеэр дайны бэлгэдэл болсон “Z” тэмдэгтэй тайзан дээр гарахаас татгалзаж, үүнийхээ дараа Орос даяар тоглолтоо цуцалж эхэлсэн.

Оросын Хууль зүйн яам 2023 оны тавдугаар сард хамтлагийн гоцлол дуучин Егор Бортникийг “гадаадын агент” хэмээн зарласан.

Эх сурвалж: The Moscow Times

#молдав, #ОРос, #Би-2,