Өнгөрсөн долоо хоногт Папуа Шинэ Гвинейд болсон томоохон хөрсний гулгалтаас болж 2,000 гаруй хүн амьдаараа газарт булагдсан болохыг Үндэсний гамшгаас хамгаалах төв даваа гарагт мэдэгдэв. 

Тус улсын хойд хэсэгт орших Энга мужийн Ямбали тосгоны ойролцоо хөрсний гулгалтад дарагдсан хүний тоо орон нутгийн эрх баригчдын таамаглаж буйгаар баасан гарагаас хойш тасралтгүй нэмэгдсээр байна.

Ням гарагт НҮБ-ын агентлаг амиа алдагсдын тоог 670 гаруй гэж тооцоолсон бол Үндэсний гамшгаас хамгаалах төв НҮБ-д илгээсэн захидалдаа амь үрэгдэгсдийн тоог 2,000-д хүргэжээ. Мөн хөрсний гулгалт нь барилга байгууламж, тариалангийн талбайд ихээхэн хэмжээний хохирол учруулсан гэж тайланд дурдсан байна.

Нөлөөлөлд өртсөн бүсийн ойролцоо 4,000 орчим хүн амьдардаг болохыг CARE International PNG-ийн Жастин Макмахон даваа гарагт мэдэгдэв.

Гэвч тус улсад хамгийн сүүлд 2000 онд хүн амын тооллого явагдаж байсан тул бүс нутгийн хүн амыг үнэн зөв тооцоолоход хүндрэлтэй байгаа аж. 

Хөрсний гулгалт, алслагдсан байршил, ойролцоох овог аймгуудын дайн зэрэг нь аврах ажлыг хүндрүүлж, тусламж үзүүлэхэд саад болсоор байна.

Папуа Шинэ Гвинейн (PNG) цэргүүдээр хамгаалуулсан яаралтай тусламжийн баг гамшигт өртсөн бүс нутагт аль хэдийн очсон ч эхний экскаватор ням гарагийн орой л тэнд хүрсэн болохыг НҮБ-ын албаны хүн мэдэгдэв.

Аврах ажиллагаа олон хоног үргэлжлэх төлөвтэй байгаа ба амиа алдагсдын тоо цаашид өөрчлөгдөж магадгүй.

Мөн Үндэсний гамшгаас хамгаалах төв Нөхцөл байдал тогтворгүй хэвээр байна, хөрсний гулгалт аажмаар үргэлжилж, аврах багийнхан болон амьд үлдсэн хүмүүст аюул заналхийлсээр байна гэж НҮБ-д илгээсэн захидалдаа анхааруулжээ.

Эх сурвалж: Reuters

#байгалийн гамшиг, #хөрсний гулгалт, #Папуа Шинэ Гвиней,