Монгол Улсад шинэ үеийн гаалийн алба үүсэн байгуулагдсаны 112 жилийн ой, гаалийн ажилтны өдрийн тэмдэглэлт баяр тохиож байна. Энэ хүрээнд Гаалийн байгууллагад ажил хөдөлмөрөөрөө манлайлсан алба хаагчдыг шагнах, цол олгох ёслолын ажиллагаа өнөөдөр (2024.10.18) боллоо. 

Ёслолын үеэр Гаалийн байгууллагын албан хаагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Гаалийн итгэмжит зөвлөх, Гаалийн зөвлөх цолыг нийт 68 албан хаагчдад шинээр, 3 албан хаагчид сэргээн олгож, Хүндэт гаальчин тэмдэг, жуух бичгээр нийт 44 албан хаагч, ахмад гаальчдыг тус тус шагналаа. 

Мөн Улсын хилээр хориглосон, хязгаарласан бараа нэвтрүүлэхийг завдсан хууль бус үйлдлийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж, таслан зогсоосон, гаалийн байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж үйл ажиллагаанд нэвтрүүлсэн албан хаагчдын хөдөлмөр бүтээлийг үнэлэн мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. 
Шагналыг Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, дэд дарга Г.Энхтайван, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Хосбаяр нар гардуулан өгч, нийт алба хаагчдадаа баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэн ажлын амжилт хүслээ гэж ГЕГ-аас мэдээллээ. 

#ГЕГ, #шинэ үеийн гаалийн алба үүсэн байгуулагдсаны 112 жилийн ой,