Орос улс “Ярс” тив алгасах баллистик пуужинг хадгалдаг Москвагаас баруун хойд зүгт орших ангийн байлдааны бэлэн байдлыг шалгах гэж байгааг баасан гарагт Батлан ​​хамгаалах яамнаас иш татан тус улсын мэдээллийн агентлагууд мэдээлжээ.

Хөөргөх силост байрлуулах эсвэл зөөврийн хөөргөгч төхөөрөмж дээр суурилуулах боломжтой Ярс нь 11,000 км хүртэл тусгалтай бөгөөд олон тооны цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай.

Орос улс энэ жил хэд хэдэн цөмийн сургуулилалт хийсэн бөгөөд аюулгүй байдлын шинжээчид үүнийг барууны орнуудыг Украины дайнд илүү гүнзгий оролцохоос сэргийлэх арга хэмжээ гэж үзэж байгаа.

Сүүлийн сургуулилалт нь НАТО-ийн жил бүр болдог цөмийн сургуулилалттай давхцаж байгаа ба Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский ялалтын төлөвлөгөө-гөө танилцуулсан долоо хоногт болж буйгаараа ажиглагчдын анхаарлыг татаж байна.

Энэ удаагийн туршилтаар Ярс пуужинг өнгөлөн далдлалт дор 100 км хүртэлх зайд тээвэрлэх, пуужинг агаарын довтолгоо болон дайсны хорлон сүйтгэх бүлгээс хамгаалах дадлага хийнэ гэж Интерфаксагентлаг Батлан ​​хамгаалах яамнаас иш татан мэдээлжээ.

Орос улс өнгөрсөн долдугаар сард “Ярс” пуужингийн ангиудыг оролцуулан хоёр удаагийн сургуулилалт хийсэн. Мөн энэ онд тактикийн цөмийн пуужин хөөргөх бэлтгэлийг шалгах зорилгоор гурван сургуулилалт хийгээд байгаа.

Владимир Путин дайн эхэлснээс хойш Орос улс дэлхийн хамгийн том цөмийн зэвсгийн нөөцтэй гэдгийг байнга сануулж ирсэн ч Украинд ялалт байгуулахын тулд цөмийн зэвсэг хэрэглэх шаардлагагүй гэж хэлдэг. 

Гэсэн ч өнгөрсөн сард тэрээр цөмийн зэвсэг хэрэглэх нөхцөлөө өргөжүүлж, ашиглах босгыг нь үр дүнтэй бууруулсан.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Ярс тив алгасах баллистик пуужин,