Оросын зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал Вадим Шамарин болон Батлан хамгаалах яамны худалдан авах ажиллагааны ахлах албан тушаалтан Владимир Вертелецкий нарыг авлигын хэргээр баривчилсныг тус улсын мөрдөн байцаагчид пүрэв гарагт мэдэгдэв.

Ингэснээр сүүлийн нэг сарын дотор баривчлагдсан цэргийн болон батлан хамгаалахын албан тушаалтны тоо тав болсон байна.

Авлига өгсөн хэргээр барилгын компанийн захирлаар ажиллаж байсан гурван хүнийг мөн баривчилжээ.

Шамариныг 2016-2023 оны хооронд Урал дахь харилцаа холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрээс томоохон гэрээ байгуулсныхаа төлөө авлига авсан гэж буруутгаж байгааг Оросын Мөрдөн байцаах хороо мэдэгдэв. Түүнийг хамгийн багадаа 36 сая рубль буюу 400 мянган ам.доллар авсан гэж үзэж байгаа аж.

Түүнийг шүүх хурлаас өмнө хоёр сар урьдчилан хорих шийдвэр гарсан бөгөөд хэрэв гэм буруутай нь тогтоогдвол Шамарин 15 хүртэл жилийн хорих ялаар шийтгүүлэх юм. Төрийн мэдээллийн “Тасс” агентлагийн мэдээлснээр тэрээр өөрийгөө гэм буруугүй гэж мэдүүлсэн байна. 

Харин Худалдан авах ажиллагааны Вертелецкийг эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчилжээ. Түүнийг 2022 онд гүйцэтгэл дутуу ажлыг хүлээн авч, гарын үсэг зурснаар улсад 70 сая гаруй рубль буюу 764,000 ам.долларын хохирол учруулсан гэж буруутгаж байгаа аж.

Дөрөвдүгээр сарын 23-нд Батлан хамгаалахын дэд сайд Тимур Ивановыг авлигын хэргээр урьдчилан саатуулснаар Орост өндөр албан тушаалтнуудын авлигын эсрэг тэмцэл эхэлсэн.

Түүнээс хойш Батлан хамгаалах яамны боловсон хүчний хэлтсийн дарга, дэслэгч генерал Юрий Кузнецов, Оросын 58 дугаар армийн командлагч асан, хошууч генерал Иван Попов нар мөн баривчлагдсан юм.

Энэ сарын эхээр тангараг өргөснийхөө дараа Владимир Путин Батлан хамгаалахын сайдаар эдийн засагч Андрей Белоусовыг нэрлэсэн. Цэрэг армийн туршлагагүй Белоусовыг энэ албан тушаалд томилсон нь яамны үрэлгэн зардлыг танах, авлигаас цэвэрлэх зорилготой алхам гэж олон нийт дүгнэж байв.

Харин Кремлийн зүгээс Батлан хамгаалах салбар төдийгүй Оросын төрийн янз бүрийн агентлагуудад авлигатай тэмцэх ижил төстэй ажил өрнөж байгааг мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #авлигын хэрэг, #Вадим Шамарин, #Владимир Вертелецкий,