Ирланд, Испани, Норвеги улс тавдугаар сарын 28-нд Палестиныг алба ёсоор хүлээн зөвшөөрнө гэдгээ зарлалаа.
Испанийн Ерөнхий сайд Педро Санчес энэ алхам нь Газын зурваст Израилын Хамастай хийж буй дайныг зогсоох хүчин чармайлтыг эрчимжүүлэх зорилготой гэдгийг хэлжээ.
Тэрээр “Бид Палестиныг хүлээн зөвшөөрснөөр барууны бусад орнуудыг ижил шийдвэр гаргахад нөлөөлнө гэж найдаж байна, учир нь бид олуулаа байх тусам гал зогсоох, Хамасын барьцаанд байгаа хүмүүсийг суллах, энхийн хэлэлцээрт хүргэх улс төрийн үйл явцыг сэргээх хүчтэй болно” гэж парламентын доод танхимд хандан хэлсэн байна.
Энэ үеэр, Дублинд Ирландын Ерөнхий сайд Саймон Харрис “Өнөөдөр Ирланд, Норвеги, Испани улс Палестиныг хүлээн зөвшөөрч буйгаа зарлаж байна. Одоо бид энэ шийдвэрийг албажуулахын тулд үндэсний хэмжээнд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно” гэж мэдэгджээ.
Тэрээр цааш нь Ирланд улс Израилыг болон түүний “хөршүүдтэйгээ аюулгүй, энх тайван” оршин тогтнох эрхийг хоёрдмол утгагүй хүлээн зөвшөөрдөг гэдгийг мэдэгдээд, Газын зурваст барьцаалагдсан бүх хүмүүсийг нэн даруй буцааж өгөхийг уриалав.
Мөн Осло хотод Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стор израилчууд болон палестинчуудын хооронд улс төрийн шийдэлд хүрэх цорын ганц хувилбар бол “хоёр улс энх тайван, аюулгүй зэрэгцэн орших явдал” гэдгийг тэмдэглэсэн байна.
Эдгээр мэдэгдлийн хариуд Израилын Гадаад хэргийн сайд Исраэль Кац гурван улсад суугаа элчин сайдуудаа эргүүлэн татаж, цаашид “ноцтой үр дагавар” гарахыг анхааруулав.
“Өнөөдөр би тодорхой мессежийг илгээж байна: Израил улс тусгаар тогтнолыг нь алдагдуулж, аюулгүй байдалд нь заналхийлж буй хүмүүст хүндэтгэлтэй хандахгүй.”
Палестиныг тусгаар улс болгох цорын ганц арга бол хэлэлцээр хийх явдал бөгөөд энэ үйл явцыг тойрч гарах нь Хамас болон бусад зэвсэгт бүлэглэлүүдэд хүчирхийлэл үйлдэх хөшүүрэг болно гэж Израил үзэж байгаа аж.
НҮБ-ын 193 гишүүн орны 144 нь аль хэдийн Палестиныг хүлээн зөвшөөрсөн бол Европын холбооны цөөн гишүүн ийм алхам хийсэн байдаг. Харин сүүлийн саруудад Их Британи, Австрали улс ойрын хугацаанд ийм алхам хийх боломжтой гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Испани, #Норвеги, #Палестин, #Ирланд,