Мягмар гарагт Оросын зэвсэгт хүчин Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар тактикийн цөмийн зэвсгийн сургуулилалтын эхний үе шатыг эхлүүллээ.
Москва энэ сургуулилалтыг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэргүүтэй барууны эрх баригчдын Оросын аюулгүй байдалд заналхийлсэн “дайсагнасан мэдэгдэл”-ийн хариу гэж тайлбарлаж байгаа.
Цөмийн шинжээчдийн үзэж байгаагаар сургуулилалт нь барууны орнуудыг Украины дайнд улам гүнзгий орохоос сэргийлэх зорилготой Путиний анхааруулах дохио юм.
Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар сургуулилалтын эхний шатанд “Искандер” болон “Кинжал” пуужинг ашиглах гэнэ.
Сургуулилалт нь “барууны зарим албан тушаалтнуудын Оросын эсрэг өдөөн хатгасан мэдэгдэл, заналхийллийн хариу бөгөөд Оросын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг ямар ч болзолгүйгээр хангахын тулд стратегийн бус цөмийн зэвсгийг байлдааны ажиллагаанд ашиглахад” анги нэгтгэл, техник хэрэгслийг бэлэн байлгахад чиглэж байна гэж тус яам мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Уг сургуулилалтад Украинтай зэргэлдээ оршдог Оросын өмнөд цэргийн тойргийн пуужингийн хүчин оролцож байгаагаас гадна Оросын хяналтад орсон Украины зарим хэсгийг хамрах гэнэ.
Өнгөрсөн жил Оросын тактикийн цөмийн зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулсан Беларусь мөн оролцож байгаа аж.
Тактикийн эсвэл стратегийн бус цөмийн зэвсэг нь дайсны хотуудыг бүхэлд нь устгахад зориулагдсан стратегийн зэвсгээс бага хүч чадалтай боловч асар их хор хөнөөлтэй. Онолын хувьд ийм зэвсгээр бүрэн хэмжээний цөмийн дайныг өдөөхгүйгээр барууны орнуудад томоохон цохилт өгөх боломжтой юм.
АНУ-ын Эрдэмтдийн Холбоо Оросыг 1,558 стратегийн бус цөмийн цэнэгт хошуутай гэж тооцоолдог байна.
Сургуулилалтын хүрээнд цэргүүд “Искандер” пуужинд зориулсан “тусгай сум” буюу цөмийн цэнэгт хошууг авах, пуужингийн системийг цэнэглэх, нэрлэсэн байрлал руу нууцаар урагшлах дадлага хийж байгаа бол нисэхийн ангиуд “Кинжал” хэт авиан пуужинд тусгай цэнэгт хошуу суурилуулах, заасан бүс хүртэл нисгэх дадлага хийж байгааг Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Искандер, #Кинжал, #ОРос, #тактикийн цөмийн зэвсгийн дадлага,