Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский сонгуульд 73 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулсныхаа дараа одоогоос яг таван жилийн өмнө Киев хотноо тангаргаа өргөж байв. 

Хэдийгээр түүний суудлаасаа буух хугацаа болсон ч Оросын бүрэн хэмжээний түрэмгийллийн үед улс орны тогтвортой байдлыг хангахын тулд Зеленьскийн бүрэн эрхийн хугацааг сунгахаас өөр аргагүй болоод байна.

Энхийн цаг байсан бол сонгууль зарлах байсан. Гэвч дайн байлдааны тухай хуулийн дагуу тийм зүйл болохгүй бөгөөд үүнийг ч олон нийт дэмжиж байна.

Киевийн Олон улсын социологийн хүрээлэнгийн тэргүүн Антон Хрушецкий “Украинчуудын хувьд дайнд ялах нь тэргүүний зорилт, харин сонгууль дараагийн асуудал. Тиймээс украинчууд Зеленьскийн хууль ёсны байдалд эргэлзэхгүй байгаа” гэж тайлбарлав.

Бүрэн хэмжээний түрэмгийллийн дараа Украины ард түмний 90% нь, өнөөдөр 65 орчим хувь нь Ерөнхийлөгч Зеленьскийг энэ цаг үед тэднийг удирдан чиглүүлнэ гэдэгт итгэдэг хэвээр байна.

Гэхдээ үүнийг далимдуулан Москвагийн зүгээс Украиныг ардчилсан улс биш гэсэн бодлыг барууныхны тархинд нэвтрүүлэхийг оролдож байгааг Антон анхааруулав.

Орос улс Украины газар нутгийн тавны нэгийг эзэлж, дор хаяж долоон сая иргэн нь гадаад руу дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн ийм үед сонгууль хийх нь практик дээр асар их саад бэрхшээлтэй тулгарна. Мөн фронтын шугамд олон зуун мянган цэрэг тулалдаж байгааг орхигдуулж болохгүй.

Украины нэрт зохиолч Андрей Курков Ерөнхийлөгч болох өөр хүн байхгүй... Маргааш сонгууль болох байсан ч Зеленьский дахин сонгогдох болно. Дайны төгсгөлд л хандлага өөрчлөгдөж, хүмүүс энх тайвны үед хадгалсан асуултаа асуух болно гэж сэтгэгдлээ хэлэв.

Зарим бухимдлыг үл харгалзан ард иргэд ерөнхийлөгчөө дэмжсээр байгаа нь тогтвортой байдлыг хангах хүсэл эрмэлзлээс үүдэлтэй гэж Андрей үзэж байна.

Ерөнхийлөгч Зеленьский энэ дайныг ямар нэг байдлаар удирдана, хэн нэгэнд таалагдсан ч бай, дургүй ч бай, энэ бол түүний хувь тавилангэж таван жилийн өмнө ерөнхийлөгчийн багт байсан Олександр Данилюк хэлэв.

Мөн Зеленьский өөрөө өнгөрсөн жил сонгуулийн тухай ярих нь “хариуцлагагүй” гэж мэдэгдээд, ард түмнээ эв нэгдэлтэй байхыг уриалсан. Улс төрийн талаар ярих цаг биш тул украинчуудын ихэнх нь үүнтэй санал нийлж байгаа бололтой.

Эх сурвалж: BBC

#Володимир Зеленьский, #УКраин, #ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа,