Энэ долоо хоногт Италийн хойд хэсгийн Стресад болох Их долоогийн сангийн сайд нарын уулзалтаар Оросын царцаасан 270 тэрбум еврогийн хөрөнгөөс 30 тэрбум еврог зээл хэлбэрээр Украинд өгөх эсэх талаар хэлэлцэх гэж байна.

Оросын төрийн царцаасан хөрөнгийг Украинд зориулах тухай маргаан жил гаруйн хугацаанд зогсонги байдалд ороод байгаа бөгөөд хөрөнгийг бүрэн хураахыг дэмжигчид төв банкны ерөнхийлөгчдийг ятгаж чадахгүй эсвэл Их долоогийн бүлэг дотор хангалттай дэмжлэг авч чадахгүй байсаар байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард хөрөнгийг бүрэн хураах саналыг хууль эрх зүй, эдийн засгийн хувьд эсэргүүцсэн.

Тэрээр хөрөнгийг бүр мөсөн хураан авах нь санхүүгийн системийн ирээдүйн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, төрийн халдашгүй байдлын зарчмыг алдагдуулж, Хятад, Персийн булангийн орнууд бусад орнууд нөөцөө барууны мөнгөн тэмдэгтээс зайлсхийж магадгүй гэж болгоомжилж байгаа аж. 

Харин АНУ Оросын Төв банкны хөрөнгийг хурааж, Украинд нөхөн төлбөр болгон өгөх хувилбарыг бүрмөсөн хойш нь тавьж, Оросын царцаасан хөрөнгийг хурааж авахгүйгээр эдгээр хөрөнгөөс орж ирэх жилийн ашгаас хүүг нь төлж, Украинд их хэмжээний зээл олгох боломжтой гэж үзэж байна.

Их Британи АНУ-ын саналыг хүчтэй дэмжиж байгаа бөгөөд тэд энэ замаар Украинд 30 тэрбум еврогийн зээл эсвэл бондыг шилжүүлэх саналыг Их Долоогийн удирдагчдын уулзалтаас өмнө дэвшүүлжээ.

Их долоогийн орнууд хувийн хөрөнгө оруулагчдыг тайвшруулах зорилгоор бондыг засгийн газрын баталгаагаар дэмжих боломжтой гэж үзэж байгааг өнгөрсөн амралтын өдөр болсон Леннарт Мери аюулгүй байдлын бага хурлын үеэр албаны хүмүүс мэдэгдсэн байна.

Их Долоогийн орнууд нийт 270 тэрбум еврогоор үнэлэгдэх Оросын хөрөнгийг битүүмжилсэн бол Бельги дангаараа 191 тэрбум еврогийн Оросын хөрөнгийг битүүмжилж, уг хөрөнгө оруулалтаас 2022-23 онд 5 тэрбум еврогийн орлого орж ирсэн байна.

Энэ сарын эхээр ЕХ-той зөвшилцсөний үндсэн дээр Бельги ирэх жилээс Украинд зориулж Их долоогийн хамтарсан санд энэ ашгаас 1 тэрбум гаруй еврогийн татвар төлөхөөр тохиролцсон. Харин энэ жил Бельгийн засгийн газар Украинд 500 сая еврогийн ашгийг хуваарилсан байна. Үлдсэнийг нь өөрийн нөөц болон Оросын шүүх ажиллагаа гэх мэт эрсдэлд зориулж хадгалжээ.

Эх сурвалж: The Guardian 

#Их долоогийн бүлэг, #УКраин, #Оросын царцаасан хөрөнгө,