Өчигдөр Бүгд найрамдах нам тэргүүтэй АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Жо Байдены Израил руу зарим зэвсгийн тээвэрлэлтийг зогсоох тухай шийдвэрийн эсрэг хуулийн төслийг дэмжжээ.
Израилын Аюулгүй байдлын тусламжийг дэмжих тухай хуулийг 224 гишүүн дэмжиж, 187 нь эсрэг санал өгсөн байна.
Уг акт хууль болон батлагдах төлөвгүй байгаа ч сонгуулийн жил АНУ-ын хууль тогтоогчид Израилын асуудлаар гүн гүнзгий хуваагдалтай байгааг тодорхой харуулсан үйл явдал боллоо.
Бүгд найрамдах намынхан мөн Байденыг Палестиныг дэмжсэн өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаалын дараа Израилаас нүүр буруулсан хэмээн буруутгажээ.
Лхагва гарагт Бүгд найрамдах намын гишүүн, Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон бусад намын удирдагчидтай хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Энэ бол дэлхий хэмжээнд үр дагавартай аюултай шийдвэр юм. Энэ нь улс төрийн тооцоотой алхам гэдэг нь ойлгомжтой. Бид үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй” гэж мэдэгдсэн юм.
Ардчилсан намынхан мөн Бүгд найрамдахчуудыг улс төржиж байна гэж буруутгаад, Израилын асуудлаарх Байдены байр суурийг гуйвуулж байна гэж мэдэгдэв.
Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын удирдагч Хаким Жеффрис санал хураалтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр “Санал хураалтыг хууль батлах зорилготой хүчин чармайлт гэж үзэхгүй байгаа тул Израилыг дэмждэг Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын бүлгийн зарим гишүүд хүртэл эсрэг санал өгөх болно” гэж мэдэгдсэн байна.
Байдены засаг захиргаа тэсрэх бөмбөг болон бусад зэвсгийн тээвэрлэлтийг хойшлуулсан ч олон арван жилийн турш АНУ-ын цэргийн тусламжийн томоохон хүлээн авагч байсан Израил улс АНУ-аас олон тэрбум долларын үнэ бүхий зэвсэг хүлээн авах болно.
Мягмар гарагт Төрийн департамент Израилд үзүүлэх нэг тэрбум ам.долларын зэвсгийн тусламжийг Конгрессын хянан хэлэлцэх ажиллагаанд шилжүүлсэн болохыг АНУ-ын албаны хүмүүс мэдэгдсэн.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #зэвсгийн тусламж, #Израил, #төлөөлөгчдийн танхим,